Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг бүтээлч идэвхигүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүтээлч идэвх төлөвшсөн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Тэгвэл бүтээлч сэтгэлгээний анхны үрийг хэрхэн тарих вэ?
Үүний тулд хамгийн энгийн бөгөөд бидэнд хамгийн ойр байдаг байгаль дэлхийтэй хүүхдээ танилцуулж, байгалийн сайхныг бахдан биширч ойлгоход чиглүүлэх хэрэгтэй. Байгаль эхийн түмэн өнгө нь хүүхдэд эрүүл мэнд бэлэглээд зогсохгүй тэдний бүтээлч сэтгэлгээг хөглөх хөгжим мэт ач холбогдолтой.
Дуу хөгжим, яруу найраг, уран зураг, урлагийн бүтээл бүгд л байгаль дэлхийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн хүн төрөлхтөний агуу бахархалт хүмүүсээс төрөн гарсан байдаг. Тиймээс хүүхдийг байгальд ойр өсгөх, түүнээс урган гарах гоо зүйн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээг байнга дэмжин хөгжүүлж, бүтээлч үйлийг нь идэвхижүүлж байх нь бүтээлч идэвхийг хөгжүүлэх анхны алхам юм.
Үүнээс гадна Монгол ахуйгаар дамжуулан хүүхдийн бүтээлч идэвхийг хэрхэн хөгжүүлдэг тухай судлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүүхэд аливаа зүйлийг гараараа хүртэж, мэдэрч хийх нь тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдгийг Монгол тоглоом наадгайн онцлогоос тодорхой харж болно. Бүтээлч тоглоом наадгайгаар тоглуулах нь хүүхдийн бүтээлч идэвхийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой…
…Бүтээлч идэвхитэй хүүхэд хөдөлмөрч дадалтай, амьдралын зөв хэвшилтэй байдаг нь байгаль дэлхийтэйгээ зөв харилцах, хайрлан хамгаалах замаар зохицон амьдрах Монгол ухааны үр шим юм.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…