Хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ суралцаж байж л бид хүн шиг явна. Алдаатай үг үйлдэл байвч түүнээс суралцаж чадвал амжилт. Оноотой үг үйлдэлдээ онгирч сагсуурахгүй явбал бас л амжилт. Гэвч үг үйлдлээ ухаанаараа залуурдахын тулд ухаж ойлгох. Ухаж ойлгохын тулд унших, суралцах, хөгжихийг эрмэлзэх нь зүй.
Насан туршдаа суралцахын учир энэ. Алдсаар, оносоор, суралцсаар амьдралыг туулах хичнээн ч сайхан гээч. Амьдрах сайхан, амьдарсан шиг амьдрах бүүр сайхан…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.07.06