Бидний эрхэмлэх ёс
Хүндэт аав ээжүүдээ! 3+ насны хүүхдийн “Өөрийгөө танихуй цуврал-3”таны хүүхдэд зориулагдан гарлаа. Хүүхдийн төлөвшил хөгжил, суралцах үйлсэд уламжлалаа шингээх нь аав ээжүүд бидний нэн чухал үүрэг билээ. Ирээдүйн монгол хүний төлөвшилд үнэ цэнийг бий болгохын тулд ардын ёс заншил, уламжлал, өв соёл, түүхээ үр хүүхдүүддээ зөвөөр таниулахыг уриалж байна.
Хүүхдийн өөрийгөө таних, ойлгох, хүнлэг хүн болон төлөвших, эерэг дадал хэвшихэд нь зориулсан “Өөрийгөө танихуй-1,2” буюу “Миний дотор хэн байна?” “Би хэн болох вэ?” цуврал номуудыг ч хамтдаа уншаарай!

