Бичих зорилго-Өөрчлөлтийг өөрөөсөө

Бичих ажлын маань гол зорилго хүнд таалагдах биш хүнд хүрэх юм. Хүрэхдээ бүр өөрийгөө тольдох, дотроосоо өөрчлөгдөхөд нь нөлөөлөх юм. Нэг ч болов хүний сэтгэлд гэрэл асааж, тэр гэрлээр чиг баримжаа хийн өөрчлөгдөж, тэрхүү өөрчлөлтөөрөө эргэн тойрондоо сайнаар нөлөөлж чадвал зорилго маань биелж байгаа нь тэр.

Хэдийгээр хүмүүжлийн тухай, хүний дотоод мөн чанарын тухай, дадал хэвшлийн тухай, сэтгэлзүйн өөрчлөлт, зан чанарын тухай бичих ч эдгээр нь бүгд өөрчлөлтийг өөрөөсөө эхлээсэй гэсэн уриалга юм. Өөрийн олж мэдсэн, таньж ухаарсан болгоноо бусадтай хуваалцахыг хичээн, нийт нийгэмд хүрч чадахгүй ч, нэг хэсэгт ч болов эерэгээр нөлөөлөх эрмэлзэлдээ хөтлөгдсөөр л явна…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2020.03.02

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ