Биед эвтэйхэн хувцсаа цэвэр цэмцгэр өмсөх нь үнэхээр сайхан байлгүй яахав. Тиймдээ ч “Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг биз. Гэхдээ ер нь энэ алдхан биенд хэтийдсэн үнэтэй ч юмуу эсвэл брэнд хувцасны хэрэг байхгүй дээ. Брэнд өмсөнө үү, байгаагаа угааж индүүдээд цэвэрхэн өмсөнө үү чанарын ялгаа байхгүй.
Харин санхүүгийн хувьд боломжийн үнээр чанартайг авчихвал эдэлгээ удаан, эдийн засагт ч хэмнэлттэй. Эдэлгээ даахуйц чанартай цөөхөн хэдэн хувцас байхад хангалттай, арчлаад өмсөөд байхад болоод л байдаг…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.07.25