ЖАРГАЛ ДААХГҮЙН

Жаргал даахгүйн зовлон

“Жаргал даахгүйн зовлон” гэдэг яасан айхтар үнэн үг вэ.Ямар ч хүн жаргал даадаггүй атлаа зовлонг бол даагаад л давчихдаг. Гэвч өчүүхэн бэрхшээлийг зовлон гэж бодоод байвал сэтгэлийн тэнхээгүй болж, жаргал зовлонгоо ялгаж чадахгүйн дээр өөрийгөө зүдрээж эхэлнэ. Мэдээж энэ бүхэн тухайн хүний хандлага, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн хат, туулсан бүхэнтэй нь холбоотойгоор хүн бүрт өөр өөр. 

Жаргал гэж юу юм? Сэтгэлийн амар амгалан. Тэгвэл зовлон бол өвчин үхэл хагацал. Өөр бусад нь зовлон биш, өчүүхэн саад бэрхшээл. Тэгэхээр “Жаргал даахгүйн зовлон”-г настайчуудын хэлдгээр жаргалаа дааж чадахгүй бол зовлон дуудна хэмээн цээрлэн зэмлэдэгээр зүйрлэн бодмоор. “Хар аяндаа уйлаад зовлон дуудах нь уу” гэсэн зэмлэл хүртэл учир утгатай аж…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ