ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХЭЛЭХ ҮГ

Аливаа улс үндэстний оршин тогтнохын утга учир нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж бүтээсэн ахмад үеийнхний нуруун дээрээс залуу үедээ өвлүүлэн өгөх соёл уламжлал, ёс заншил, үнэ цэнт бүхний нэгдлээр илэрхийлэгдэнэ.

Хүн хорвоод мэндэлсэн цагаасаа үр хүүхдийнхээ төлөө амьдардгийн нэгэн адил улс орны тухайд ч бусад үндэстнээс ялгарах онцлогоо тодорхойлон тусгаар оршихын учир, тусгаар улс болон оршин тогтнохын үндэс нь ёс заншил, соёл уламжлалаа гээгдүүлэлгүй өвлүүлэх эрмэлзлэл юм.

Хойч үе нь түүнийг ойлгон ухаарч, үргэлжлүүлэн хөгжүүлэх гарцаагүй үүрэгтэй учир Монгол залуучуудын хувь хүнийхээ хувьд ХЭН байхаас энэ улсын ирээдүй хамаарна гэдгийг сануулахыг зорьсон учраас ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭ номыг бичих болсон юм.

Энэхүү үүргээ нэр төртэй биелүүлэхэд, бусад улс үндэстнээс ялгарах онцлог нь Монгол хэл, соёл, ёс уламжлалаа шингээсэн шинэчлэлт хөгжүүлэлт нэн тэргүүний зорилго байх, Монгол хувь хүний хөгжил, Монгол хүний үнэ цэн, Монгол хэвээрээ оршин тогтнох зорилгод бүгдээрээ тэмүүлдэг, түүндээ хүрдэг байх учиртай юм.

Яагаад Монгол уламжлал, соёл ёс заншил, түүх энд яригдах учиртай юм бол? Бас яагаад үүнийг залуус дүү нарт зориулан бичих болов? Хувь хүний хөгжил гэж чухам яг юуг хэлээд байгаа юм бол? Монгол хувь хүний хөгжлийн гарц нь яг юу? Өнөөгийн бид хэрхэн зөв хувь хүн болон хөгжих вэ? хэрхэн хүчирхэг Монгол улсыг бүтээж чадах вэ? гэх мэт нэлээдгүй олон асуултанд хариулт олохыг эрэлхийлэх болно.

Хувь хүний хөгжил гэдгийг товчхоноор бол хүний тасралтгүй суралцах үйл явц юм. Бүх талаараа шүү дээ, бүх талаараа. Тоймлон авч үзвэл:

  1. Хүмүүжил төлөвшил
  2. Эрүүл амьдрах үндэс
  3. Боловсрол, мэдлэг, чадвар
  4. Харилцааны ур чадвар
  5. Эх оронч сэтгэлгээ зэрэг бүх талаараа өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх үйл явц гэсэн үг.

Номын эхний бүлэгт хувь хүний төлөвшлийн талаар энгийн дадал хэвшлүүдээ хэрхэн сайнаар удирдаж сурах алхам бүрийг ойлгуулахын тулд “ Гурван үгээр гурамсан утга” илэрхийлсэн тул сайтар тунгааж уншихыг хүсье!

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…/тун удахгүй/

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ