Warning: Undefined array key "color" in /home/u871531557/domains/urlatoglo.com/public_html/wp-content/plugins/elementor/core/editor/data/globals/endpoints/colors.php on line 37

Оёдог ном * Урла Тогло

Оёдог ном

6+насны хүүхдийн оёх, урлан бүтээхэд зориулав.
Эрхэм аав ээжүүд болон дүү нар аа! Оёдог номыг сонгосонд баярлалаа. Энд оёход суралцахаас гадна зохиомжлон зурах чадвараа хөгжүүлэх, танин мэдэхүйн мэдээлэл авах боломжтой.
Номон дахь дүрс бүрийн цэгүүдийг холбон оёж, цэгээр тэмдэглээгүй дүрсүүдийг өнгө ялган будаарай. Сонирхолтой дүрсүүд нэмж зураад зохиомжлон чимэглэвэл бүтээлч ур чадвар ч хөгжинө.
Зохиомжлоно гэдэг нь оёж буй дүрстэй холбоотой нэмэлт дүрсүүдийг тухайн талбайдаа зохицуулж зурна гэсэн үг. Жишээ нь: Нарны дүрсийг оёхдоо уулыг будах ба нарны илчээр дэлбээлэн ургадаг цэцэгс нэмж зурж болно шүү дээ!
Оёдог номд байгалийн зарим үзэгдлүүд болон Монгол хээ угалзын талаар товч мэдээллүүд оруулсан тул тэдгээрийн талаар илүү дэлгэрэнгүй сонирхон судлаарай! Аав ээжээсээ асууж тодруулан, хамтдаа ярилцаарай!
Оёх хэсгийг тасархай зураасын дагуу салган авч оёод, өөрийн урласан бүтээлээ хайртай дотны хүмүүстээ бэлэг болгон дурсгавал хичнээн их баярлах бол?

Анхны оёдог номыг УрлаТогло-с бяцхан
охид дүү нартаа зориулан бүтээв.