ТОВ ТОДОРХОЙ

Тов тодорхой бай

Тодорхой бай! Бүх зүйл дээр тодорхой бай, бүр алхам тутамдаа тодорхой бай! Бодож санаж яваагаа шуудхан хэлж бай, тойруу битүү бүү ярь! Дайруулж, нялзааж бүү ярь, хэцүү байсан ч хамаагүй үнэнийг шууд хэл!

Эхэндээ хүмүүс ойлгохгүй чичилж магадгүй, шантрах хэрэггүй, үнэний төлөө дуугарах зүрхтэй бай! Битүү тойруу яриа хувийн ч бай албаны ч бай ямар ч харилцаанд сайн зүйл авчрахгүй, үргэлж үл ойлголцлыг бий болгож, харилцаанд бэрхшээл учруулна.

Ярьж байгаа хүн рүүгээ харж бай, яриан дундаа хүнийг бүү дорд үз! Ярианыхаа өнгө аясыг анзаар, доромж басамжлах өнгө аяс бүү гарга! Адилхан хүн гэдгээ битгий март, аль нэг нь ахмад эсвэл албан тушаал өндөр байсан ч хамаагүй хүн утгаар ханд, харилц!…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2019.06.26

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ