Өөрөө өөрийгөө тэвэрч, өөрөө л өөрийгөө эрхлүүлж, өөртэйгөө ярьж, өөртөө ухааруулж, өөрийгөө зэмлэж бас магтаж, өөртөө анхааруулж, өөрийгөө өндийлгөж бас унагах. Хаана ч, хэзээ ч зөвхөн өөртэйгөө ярилцаж, өөрийгөө хянаж, хааяа дураар нь орхих.
Өөрийгөө хайрлах нь бусдыг хайрлаж байгаагийн илрэл аж. Хайртай хүмүүсийнхээ төлөө амьдралын сайн сайхныг мэдэрье гэвэл өөрийгөө хайрлах хэрэгтэй. Ядаж л эрүүл саруул байх хамгийн эхний хариуцлага болно. Эрүүл энх байх хариуцлага бол хайр юм…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.07.26