Орчлон хорвоогийн хамгийн жижиг эсийн хуваагдлаас эхлэн бүхий л зүйлс, хүний үүсэх нь хүртэл тэнцвэрт оршихуйгаас үүдэлтэй. Амьдралд бүх зүйл тэнцвэртэй оршин байх, тэнцвэртэй бас хөдөлгөөнтэй оршин тогтносноор эсэн мэнд, энх тунх, сайн сайхан бүрэлдэн бий болдог нь жам.
Эцэг тэнгэр эх газар, аав ээж, нөхөр эхнэр, эрэгтэй эмэгтэй, бие сэтгэл гээд ертөнцийн юм бүхэн тэнцвэрт оршин тогтнолтой. Хүний бие эрхтэн систем хүртэл нүд, чих, гар, хөл, уушиг, бөөр гэх зэрэг тэнцвэр хадгалах хос эрхтэн тогтолцооноос бүрдэнэ.
Хүн бие сэтгэлийн тэнцвэрийг хадгалах, цаашлаад биеийн болон сэтгэлийн тэнцвэрийг барихад анхаарах нь амьдралын тэнцвэрийн хамгийн гол зарчим юм…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.11.03