ТӨВЛӨР, СОНС, АСУУ

Төвлөрөх гэдгийг тайлбарлахын тулд хүний анхааралтай холбон үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл анхаарлаа ямар нэгэн зүйлд хэр төвлөрүүлж байгаагаас хамааран асуудалд хандах хандлага тодорхойлогдоно. Тэгвэл анхаарлаа чухам юунд төвлөрүүлж байгаагаас сурлагын чанар, ажлын амжилт, томоор харвал чиний ирээдүй ч хамаарна гэсэн үг.

Хувь хүний хөгжилд анхаарал төвлөрөлт маш чухал. Чи яг юунд төвлөрч байна, тэр хэмжээгээрээ түүнд зориулан хичээл зүтгэл гаргах болно.

Хэрвээ багшийн зааж буй хичээлд яг энэ сэдэв дээр төвлөрөхгүй бол ойлгохгүй өнгөрнө, ойлгохгүй өнгөрснөөр дараагийн сэдвийг ойлгохгүй, явсаар бүр тэр хичээлийг ойлгохгүй учир дургүй болно. Дахиад дараагийн цаг, өөр нэг хичээл, дахин төвлөрөхгүй бол мөн өмнөхтэй ижил.

Үүнтэй нэгэн адил бүх зүйл дээр чи тухайн цаг мөчид төвлөрөхөд суралцах хэрэгтэй. Үгүй бол юуг ч ойлгохгүй өнгөрнө. Амьдрал дээр мөн адилхан, ер нь бүх зүйл дээр адил гэсэн үг.

Мэдээж энэ нь хүн бүрт өөр өөр байдаг. Гэхдээ хүн хичээж чадвал анхаарлаа төвлөрүүлэхэд суралцаж болно. Анхаарлаа төвлөрүүлж чаддаг хүн тухайн цаг мөчид чухал болон чухал бусыг ялган таньж, түүнийхээ ачаар хэрэгцээт болон хэрэггүй мэдээллийг ялгаж мэддэг болно. Тэгвэл яаж анхаарлаа төвлөрүүлэх вэ?

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ