Сахилга дэг журмын талаар тодорхой хэмжээгээр ойлголт авсан байх хэмээн найдаж байна. Харин одоо аливааг төлөвлөх, эхлүүлэх, хичээл зүтгэлтэйгээр хэрэгжүүлэх, үр дүнгээ шалгаж байх нь ямар чухал болох талаар энд яригдана.
Бүх зүйлийг төлөвлөхөд суралцах их чухал чадвар юм. Хувь хүний хөгжилд ч ихээхэн ач тусаа өгөх энэхүү чадварыг хөгжүүлсэн хэн бүхэн амжилтыг атгана. Ер нь бол суралцах, ажиллах болон амьдралын томоохон шийдвэрүүдээ төлөвлөж чадаж гэмээн амжилтын тухай ярих хэрэгтэй.
Тэгэхээр төлөвлөнө гэдэг зорилгоо тодорхойлохоос эхлэх нь. Зорилго тодорхой байвал түүнд хүрэх арга зам нь өөрөө төлөвлөлт болно. Өөрөөр хэлбэл зорилгод хүрэх алхмуудаа нарийн төлөвлөнө гэсэн үг.
Хамгийн энгийн жишээ буюу хэрхэн төлөвлөлттэй суралцах талаар авч үзье. Зорилго нь тодорхой бол сайн суралцана шүү дээ. Сайн суралцах зорилгод хүрэхийн тулд өөрт тохирсон төлөвлөгөө боловсруулна.
Энэ төлөвлөгөөний эхнийх нь өдрийн дэглэм зохиох юм. Өглөө боссон цагаас орой унтах хүртэл бүх цагуудаа төлөвлөнө гэсэн үг. Одоо өдрийн дэглэмээ сайтар ажиглаарай! Эндээс хичээлийн цагаас бусад цагуудыг хэрхэн үр дүнтэй ашиглаж байгаа чинь харагдана. Үнэхээр суралцах зорилгод нийцэж байна уу? Эсвэл зөвхөн суралцахаас өөр сонирхолтой хэсэг үгүй байгаа юм биш биз? Өөрийгөө сэргээх, хөгжүүлэх талаар?
За өдрийн дэглэмдээ дүн шинжилгээ хийчихсэн үү? Одоо хичээлээс гадуурх цагийн хуваарилалтанд дугуйлан секцэнд явах цагууд байгаа эсэхийг анзаар. Байхгүй бол өөрийн сонирхож байгаа ямар нэгэн урлаг, спорт эсвэл өөр юу сонирхож байна түүндээ зориулсан цаг гарга.
Үлдсэн цагуудаа дахиад нягтлаад, танин мэдэхүйгээ хөгжүүлэхэд цаг гаргах хэрэгтэй. Энд би хамгийн түрүүнд ном уншихад заавал цаг гаргахыг санал болгоно. Өдөрт 30 минут, болж өгвөл нэг цаг, магадгүй хоёр цаг гэх мэтээр өөртөө дадуулна…
Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…