Хариуцлагатай хүн болох уу аль эсвэл ямар хүн болох вэ? гэдэг нь хүүхдийн хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Хэрвээ та өөрөө аливаа зүйлд хариуцлагагүй ханддаг бол хүүхэд мөн тийм төлөвшлийг авна.
Хариуцлага бол хүний амьдралд насан туршид дагалдан явах хүмүүжлийн нэг чухал суурь нь юм. Хариуцлагатай хүнд бусдыг хайрлаж хүндлэх, биеэ зөв авч явах, цаг баримталдаг хөдөлмөрч, тууштай, шударга гээд маш олон сайхан зан чанарууд төлөвшсөн байдаг.
Тэгвэл хүн бүхэн яагаад ийм байж болохгүй байгаа вэ? Энэ бол ердөө л суурь хүмүүжлийн асуудал. Гэр бүлийн орчинд аав ээжийн үүрэг хариуцлага чухал байдгийн нэгэн адил хүүхэддээ ч гэсэн бага наснаас нь хариуцлагыг үүрүүлж дадуулах хэрэгтэй. Жишээ нь: Монгол хүмүүжлийн ухаанд:
- Хүүхдийг идэж чадмагч баруун гарыг сурга
- Хэлж чадмагц эрхлэхээр үг бүү хэл
- Явж чадмагц дөрвөн зүг, дээрд доордыг ухуул
- Мэхэсхийж чадмагц ёслол найр тавихыг заа гэж сургасан байдаг.
Эндээс харахад хариуцлагыг хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн заахыг сургамжилжээ. “Хүүхдийг идэж чадмагц баруун гарыг сурга” гэсэн нь хэдэн наснаас хүүхэд өөрөө хооллож чаддаг болно тэр үеэс нь ширээнд суулгаж, өөрөө хооллоход сургах ёстой. Энэ нь нэг талаар хүүхэд өөрөө хоолоо идэж сурах, сууж сурахын зэрэгцээ хөдөлгөөний дадлыг баруун гараас эхлэн сургана гэсэн үг.
Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…