ХҮҮХДИЙГ ЭРГЭЖ

ХҮҮХДИЙГ ЭРГЭЖ ХОЛБОГДОХ ХАРИЛЦААНД СУРГАХ

Хүний орчлонд харилцаагүйгээр амьдрах аргагүй. Хүн бүхний амьдрал өглөөнөөс орой болтол эргэн тойрны олон янзын харилцаан дунд өрнөдөг. Энэ олон харилцаан дотроос нэгэн чухал харилцаа бол эргэх холбоо.

Эргэх холбоо гэдгийг ажил хэргийн болон бизнесийн талбарт ихээхэн ашигладаг боловч өнөө үед хариуцлагын тогтолцоотой холбоотойгоор хүн бүрт төлөвших шаардлага тулгамдаж байна.

Эргэх холбоо гэдэг нь миний бодлоор аливаа асуудалд заавал хариу мэдэгдэх хариуцлагын нэг хэлбэр юм. Ингэж хариу мэдэгдэх хариуцлага нь цаанаа бусдыг хүндэтгэх болон тэдний цагийг хүндэтгэх давхар санааг агуулна.

Цаг хугацаа бол маш үнэ цэнэтэй тул эргэх холбоотой байх нь бусдын цагийг хүндэтгэх соёлын илэрхийлэл гэдгийг хүүхэддээ тайлбарлаж өгөөрэй. Ялангуяа хүүхэд өсөж том болохын хэрээр гэртээ байх цаг хугацаа багасах тул багаас нь эргэх холбоонд сургавал эцэг эхчүүд болон хүүхдүүдийн хоорондын харилцаанд тулгарах бэрхшээл нэг асуудлаар цэгцэрнэ.

Ингэж төлөвшсөн хүүхэд амьдрал дээр үнэнч шударга, хариуцлагатай болоод зогсохгүй, ажил хэргийн харилцаанд эргэх холбоотой байснаараа амжилтанд хүрэх алхам ойртоно гэсэн үг. Мэдээж аав ээжүүд бидний хүүхэдтэйгээ эргэх холбоотой байх харилцаа нь хүүхдэд маш том үлгэр дууриалал болно гэдгийг мартаж болохгүй!

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ