ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ

ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ ТӨЛӨВШИЛ АНХААРАЛ ТАТАХЫН УЧИР

Хүмүүжил, төлөвшлийн талаар ярих нь нийгмийн хамгийн чухал, үндсэн асуудлуудын нэг бөгөөд тухайн улс үндэстний онцлогтой холбоотойгоор хөгждөг өөрийн уламжлалт соёлыг агуулсан асар том суурь ухаан юм. Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдийнхээ хүмүүжил төлөвшилд онцгой анхаарал хандуулахын зэрэгцээ эцэг эхчүүд өөрийн биеэр үлгэр дууриалал үзүүлэх замаар гэр бүлийн хүмүүжлийн суурийг тавьдаг байсан заншилтай.

Оросын нэрт сурган хүмүүжүүлэгч К.Д. Ушинский “Ардын уламжлал дээр үндэслэсэн ард түмний өөрсдөө бүтээсэн хүмүүжил бол аливаа хийсвэр үзэл санаанд тулгуурласан юм уу эсвэл өөр улс гүрнээс зээлдэж авсан ямар ч шилдэг сайн тогтолцооны дотор байхааргүй тийм сурган хүмүүжүүлэх үр нөлөөтэй байдаг” гэжээ.

Монгол уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаан алдагдсанаас үүдсэн хүмүүжлийн доройтол нь Монгол үндэстнийг мөхөөх хэмжээнд хүртлээ хурцадсан гэхэд хилсдэхгүй болов уу.

Орчин үед Монгол аав ээжүүдийн хандлага, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаарх үзэл бодол нийгмийн хүрээллээс үүдэлтэй нэлээд өөрчлөгдсөн боловч бид Монгол хүн хэвээрээ үлдэхийг хүсвэл, хүүхдээ Монгол хүн болгож төлөвшүүлэхийг хүсвэл “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан”-ыг судалъя, бусдыг дууриаж биш өөрийн улсын соёлын сайн уламжлалаар хойч үеэ төлөвшүүлэхэд анхаарал хандуулъя!

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ