ХҮҮХДЭД ГОО ЗҮЙН

ХҮҮХДЭД ГОО ЗҮЙН МЭДРЭМЖ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Хүүхэд өөрөө аз жаргал бэлэглэгч, гоо сайхны эх булаг, бидний амьдралын утга учир билээ. Хүний оршин буй ертөнцийг гоо сайхны мэдрэмжийн эхлэл болсон яруу найраг, дуу хөгжим, уран зураг, урлагийн бүтээлгүйгээр төсөөлөхийн аргагүй.

Гоо зүйн мэдрэмж бол хүний амьдралын эхлэлээс төгсгөл хүртэл хамт байдаг нарийн торгон мэдрэмж бөгөөд хүний оюун санааг хөгжүүлэгч, бүтээлч үйл бөгөөд үгээр илэрхийлэмгүй их хүч юм.

Энэ яруу тансаг бүхнийг бид өөрсдөө бишрэн дээдэлж, тэдгээрээс сайхан мэдрэмж, сайн үлгэр дууриаллыг авдаг шигээ үр хүүхдүүдээ тийм мэдрэмжтэй, гоо зүйн зөв төлөвшилтэй болгон өсгөхөд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэх анхны хичээлийг аав, ээжүүд бид хүүхэддээ заадаг. Зааж сургая гэж төлөвлөөгүй байсан ч бидний урлаг уран сайханд хандах хандлагаас хүүхдүүд аль хэдийн суралцаад эхэлсэн байдаг. Тиймээс хүүхдүүдээ багаас нь гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэхэд анхаарах нь зүйтэй. Үүний тулд:

  • Үлгэрийн ертөнцөөр хамтдаа аялах
  • Байгалийн сайхныг танин мэдэх аялалд хамтдаа явах
  • Дуу хөгжим
  • Яруу найраг, уран
  • Уран зураг, урлагийн бүтээл

Хүүхэд бүрт байгалиас заяасан өгөгдөл бий. Харин тэр өгөгдлийг олж нээх анхны хүн нь болохын төлөө аав, ээжүүд л хичээх үүрэгтэй. Гоо зүйн мэдрэмжтэй, оюун санааны өндөр соёлтой, бүтээлч Монгол иргэн төлөвшүүлж, Монгол хүний үнэлэмжийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулах, түүнийг хөгжүүлэх их үүргийг аав ээж бүхэн хүлээсэн гэдгийг мартаж үл болно.

Хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэхэд янз бүрийн дугуйлан болон сургалтанд хөтлөн оруулахын өмнө нэн тэргүүнд хүүхдийн сонирхлыг харгалзан үзэхээ бүү мартаарай! Хүүхэд тань таны хүслээр бус өөрийнхөө сонирхол мэдрэмжээр урлаг, уран сайхны эсвэл өөр бусад чиглэлээр / жишээ нь: техникийн, зохион бүтээх, загвар дизайн гэх мэт/ өөрийгөө хөгжүүлвэл илүү сайн үр дүнд хүрнэ.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос..

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ