ХҮҮХДЭД ТУУШТАЙ

ХҮҮХДЭД ТУУШТАЙ ЗАН ЧАНАР ТӨЛӨВШҮҮЛЭХ

Амьдрал үргэлжийн тэмцэл дунд өрнөдөг тул хүүхэддээ аливаад шантрахгүй тууштай зан чанар суулгахад бид анхаарах ёстой. Тууштай зан чанар бол хүний эрхэм чанаруудын нэг.

Хэдийгээр тодорхой шалтгаан, шаардлагын улмаас зарим нэг зүйлийг өөрчлөх шаардлага гардаг ч амьдралын чухал асуудлуудад тууштай хандах нь зүйтэй. Үүнийг зааж сургахын тулд хүүхдийг багаас нь сууж сургах, анхаарал төвлөрүүлэхээс эхлүүлж, хийж эхэлсэн бүхнээ дуусгаж, эцсийн үр дүнг нь үзтэл орхихгүй байхаар төлөвшүүлнэ.

Мөн аав ээжүүд бид аливаад хандах тууштай хандлагаараа хүүхэддээ үлгэрлэнэ. Өөрөөр хэлбэл тууштай зан чанар бол гэнэт бий болох боломжгүй бөгөөд бага наснаас эхлүүлсэн зөв дадал хэвшлүүдийн нийлбэр байдаг.

Ингэснээр хувь хүн өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх боломж нээгддэг. Ялангуяа өсвөр наснаас эхлэн хүүхдэд ойрын болон холын зорилгод тэмүүлэх, түүндээ хүрэхийн тулд шантралгүй хөдөлмөрлөх дадал хэвшүүлэх нь зүйтэй.

Өсвөр насны хүүхдүүд ихэвчилэн шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзлэл дүүрэн байдаг учраас тэдний сонирхол маш олон төрлийн бөгөөд байнга өөрчлөгдөнө. Яг энэ үедээ олон төрлийн сонирхолдоо хөтлөгдөн янз бүрийн дугуйлан секцэнд хамрагдаж, өөрийгөө нээхийг хүсч, зарим тодорхой зорилго чиглэлтэй тууштай зан чанар төлөвшсөн хүүхэд аль хэдийн өөрийн сонирхол юу болохыг олж мэдээд түүнийхээ төлөө чармайн хөдөлмөрлөж эхэлсэн байдаг.

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ