ЭРҮҮЛ АМЬДРАХ ДАДАЛ ХЭВШЛҮҮД

Эрүүл энх амьдарна гэдэг хүн болж төрсний хэргээ бүтээхийн нэр. Эрүүл энхийн төлөө үргэлжид хичээж явах нь ч хүн бүрийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл энх байх үүргээ ойлгож, өөрийн бие сэтгэлийг эрүүл саруул байлгах хариуцлага хүлээх ёстой.

Шууд тулгаж байгаа мэт боловч сайтар бодоод үзвэл өөр гарц гаргалгаа үгүй. Монголчууд тиймээс л эрүүл энх аж төрөхийг ихэд чухалчлан өдөр тутмын амьдралдаа дагаж мөрдөх ёс журамтай ард түмэн. Энэ нь ерөөсөө зөв дадал хэвшлүүдийн нийлбэр гэсэн үг.

Эрүүл аж төрөх нь хүний амьдралын хамгийн их аз жаргал юм. Тиймдээ ч “өргүй бол баян, өвчингүй бол жаргал” хэмээн сургадаг билээ. “Эрүүл мэнд эрхэм баян” ч гэсэн үг байдаг. Хэн баян бэ гэвэл эрүүл саруул амьдарч буй хүн л баян байх нь.

Өвчин зовлонгүй хүн бол жаргалтай байгаа байх нь. Дүү нар минь үүнийг сайтар тунгаан хичээж яваарай! Эрхэм чухал зүйлийн тухай дэлгэрэнгүй тайлбарлая.

Эрүүл энх аж төрөхийн тулд бид яг юу хийх, юуг хамгийн сайн санаж бодож, хичээж явах ёстой вэ? Миний хувьд энд дараах дадал хэвшлүүдийг нэрлэнэ.

  1. Эрүүл зөв хооллолт
    1. Нойр, сайн унтаж амрах
    1. Ариун цэвэрч байх
    1. Дасгал хөдөлгөөн
    1. Эрүүл мэндийн талаарх мэдлэг

Эдгээр дадлыг өөртөө зөв тэнцвэртэйгээр хэвшүүлчихвэл элдэв өвчнөөс сэргийлж чадна гэж бодож, хэрэгжүүлж явах хэрэгтэй. Дахиад л өнөөх дадал хэвшил энд яригдах нь.

Дэлгэрэнгүйг “Өөрийгөө бүтээ” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ