ЯАГААД МОНГОЛ

ЯАГААД МОНГОЛ ХҮМҮҮЖИЛ ЧУХАЛ ВЭ?

Эрхэм аав ээжүүдээ хүүхдээ хэрхэн зөв хүн болгон хүмүүжүүлэх вэ? Та хүүхдээ хүмүүжүүлэх хэрэггүй, ХАРИН ТА ӨӨРИЙНХӨӨ ХҮМҮҮЖЛИЙГ ТОЛЬДОЖ үзээд өөрийгөө хүмүүжүүлж төлөвшүүлэхэд л хангалттай.

Та ямар хувь хүн болон төлөвшсөн бэ? Та хандлага, зан чанар, дадал хэвшил, амьдралын хэв маяг, төлөвшил, хөгжил, амжилтаа УРЛАГИЙН БҮТЭЭЛ мэтээр удирдах нь чухал гэдгийг мэдэх үү?

Та аав ээж болоход бэлэн үү? Эцэг эх болох нэг хэрэг, харин аав ээж болох өөр хэрэг. Тиймээс сайн аав ээж болохын тулд бид өөрийн үүргээ зөв ухамсарлах, хүүхэддээ анхаарал хандуулах, тэднийг сонсох, тэдэнтэй ярилцах, хүүхдээ биднээс өөр хувь хүн гэдэгт нь хүндэтгэлтэй хандах шаардлага байна. 

Та өөрийгөө ч олоогүй, таниагүй байхдаа хэдийнээ хүүхэдтэй болчихсон уу? Тэгвэл одоо өөрийгөө төлөвшүүлэхийн зэрэгцээ хүүхдээ хүмүүжүүлэх нөр их хөдөлмөрт тавтай морил. Маш их хүчин чармайлт, мэдлэг, судалгаа, цаг хугацаа шаардлагатайг анхаараарай!

Ялангуяа Монгол хүний төлөвшилд онцгойлон анхаарал хандуулахгүй бол үндэстний дархлаа маань өдөр өдрөөр алдууран суларч байгааг урсгалаар нь өнгөөрөөж болохгүй. Учир нь та Монгол хүн болж төрсөн хувь заяаныхаа эзэн байж, үр хүүхдээ зөв сайн хүн болгон төлөвшүүлэх үүргийг эх орныхоо өмнө хүлээсэн юм. Энэ л бидний өнөөдрийн асуудлыг шийдэх хамгийн зөв арга зам, гарц гаргалгаа болж байна.

Таван жилийн өмнө бичсэн “Хүн болох урлаг” номын гол зорилго үүнд оршино. Алдаа мадагтай зүйл олон байгаа ч Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ гэсэн чин сэтгэлээс урсан гарсан тул авах гээхийн ухаанаар хандана буй заа…

Дэлгэрэнгүйг “Хүн болох урлаг” номоос…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ