ГЭНЭТ гэдэг үгний талаар ГЭНЭТ бичмээр

“Гэнэт” гэдэг үгний талаар “гэнэт” бичмээр…

“Гэнэт идвэл гэдсэнд халтай, гэнэт баяжвал насанд цөвтэй” гээд өвгөд маань хэлчихэж. Тэгэхээр гэнэт болсон бүхэн хоол ч бай юу ч бай хэрэггүй гэдгийг ойлгуулахыг зорьжээ. “Гэнэт”-тэй ер нь аль болох тааралдахгүй байвал зүгээр юм билээ. Амьдралын аар саар зүйл ч бай, агуу том амжилт ч гэлээ “гэнэт” тохиодоггүй.

Ихэнхдээ хураагдаж хуримтлагдсаар бий болдог нь жам. “Гэнэт” шинэ санаа төрөх нь хүртэл мэдлэг, туршлагын хуримтлалаас үүдэлтэй. Тийм ч учраас амжилтанд хүрсэн бүх хүний түүх “гэнэт”-с холуур явсан байдаг нь мэдлэг туршлага, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүн.

Хэрвээ хааяа нэг “гэнэт”-тэй учирвал тодорхой хугацааны дараа бас л “гэнэт” алга болох жишээтэй. Угаасаа “гэнэт” гэдэг үг өөрөө бүхнийг хэлээд өгнө…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2019.07.17

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ