Лам ном унших, энгийн хүн ном унших хоёр адилхан болов уу?
– Мэдэхгүй л дээ. Гэхдээ жаахан ялгаа бий байх.
– Ямар ялгаа?
– Мммм, лам болохоор хүний сайн сайхны төлөө ном уншиж өгдөг юмаа.
– Тийм үү? Тэгээд сайн ном уншиж байгааг нь би ойлгодоггүй шүү дээ, та ойлгодог юм уу? Ямар хэлээр уншиж байгаа юм?
– Төвд хэлээр.
– Та Төвд хэл мэддэг юм уу?
– Мэдэхгүй л дээ.
– Тэгээд яаж ойлгодог юм?
– Яана вэ, яана вэ, юу гэж хариулах вэ?
– Адтай бяцхан охин минь нэг удаа ингэж асууж билээ. Тэр үед бурхны шашны тухай ярьж, нэлээн удаан тайлбарлаж байж айхтар асуултнаас нь түрхэн зуур амь мултарч билээ…
– Тэгтэл Ээжээ! та тэгвэл бас л миний сайн сайхны төлөө ном уншиж өгдөг байх нь ээ? Аан тэгэлгүй яахав, ном их уншвал эрдэмтэй хүн болдог юм.
– Үлгэр бас ном тэгвэл бурхны номтой адилхан байх нь ээ?
– Ммм, за утга нь бараг адилхан, ном их уншаад байвал их юм мэддэг ухаантай хүн болно…
Хүүхдийн яагаад??? дуусах биш, асуултанд нь хариулах мэдлэг нимгэн байж болох биш…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.09.09