Хүний амьдрал үргэлж л хоёр сонголтын өмнө тулж очно. Аль нэгийг нь заавал сонгохын тулд ахар богино ч болтугай бодолд автана. Бодол эргэцүүлэлд умбаж, эргэцүүллээс шийдвэр гарах. Хэт их бодох нь зөв эсвэл буруу байх. Ер бодохгүй агшин зуурт гаргах шийдвэр ч мөн зөв эсвэл буруу. Аль нь ч байсан хамаагүй шинийг танин мэдэж ухаарахад зориулагдаж байвал сайн.
Тэрхүү хоёр сонголт нь зөв эсвэл буруу байсан ч нэгэнт сонголтоо хийсэн бол хүрэх үр дүнгийн хариуцлагыг өөртөө үүрч чадахуйц байх л хамгийн чухал. Зөв сонголт мэдээж хариуцлагыг өөртөө авмаар сайхан ч буруу сонголтын хариуцлагыг өөрөөсөө түлхэж боломгүй. Сонголтын хариуцлага хөндлөнгийн хэн нэгнээс үл хамаарах болон хэн нэгнийг буруутгахгүй байхад оршино…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2020.01.03