ТҮМНИЙ НЭГ

Түмний нэг бай! Бас түмний нэг биш бай!

Дүү минь хүмүүсийн дунд ор, хүнийг танихыг хичээ. Хүмүүсийн дундаас л хүн өөрийгөө ч өрөөлийг ч танихад суралцдаг юм. Өөрийгөө танихын тулд бусдаас суралцах хэрэгтэй шүү дээ. Бас бусдыг танихын тулд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Үүнийг түмний нэг байх гэж байгаа юм.

Энэ нь бусадтай харилцах, хамтран ажиллах, суралцах, хариуцлага хүлээх, өөрийн болон бусдын эрх чөлөөг хүндэтгэх, бусдыг сонсох, ярилцах гэх мэт бүх талын харилцаанд суралцахын эхлэл юм. Ер нь бол хаана ч, хэзээ ч биеэ аятайхан авч явах наад захын соёл гэсэн үг л дээ…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2020.05.21

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ