УЛАМ Л

Улам л…

Улам л залхуу болоод байгаа энэ биеэ, улам л өөрийгөө өрөвдөөд байгаа энэ сэтгэлгээгээ жаахаан хөдөлгөөнд оруулчихвал их зүгээр. Биеийн хөдөлгөөн бол тууштай дасгал, тархины хувьд унших, тунгаах, ухаарах. Үүний дараа улам л жавхаажаад, улам л гэрэлтээд ирнэ…

Бүх үйлдлүүд автоматчилагдаад, биеэ нөөх дадал хэвшүүлээд, техник технологийн хөгжил заримдаа хөдөлгөөн хориод байгаа ч гэсэн түүнийг сөрөөд эсрэгээр нь оюун ухаанаа, сэтгэл зүрхээ, биеэ хөдөлгөөнд оруулан хичээгээд үзэхэд буруудах юм ер үгүй. Улам л бие хөнгөрөөд, улам л залхуурлаас ангижраад, идэвхжээд ирнэ…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2020.05.15

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ