“Уур биеийг зовооно, уул морийг зовооно” гэж. Уг нь гол утга нь уур өөрийг л зовооно гэх ч одоо өөрөөс халин өрөөлийг зовоодог болсон нь харамсалтай. Уурласан хүний сэтгэл санаа мэдээж тогтворгүй, өөрийгөө зовоох нь ойлгомжтой ч өрөөл бусдыг, орчин тойрныхоо хүмүүсийг таагүй байдалд оруулах, эсвэл бүр зовлонд унагах нь айдас дагуулна.
Тэгэхээр уур биеийг зовооно гэдэг өөрийн болон өрөөлийн биеийг зовоохыг хэлсэн ч байж болох юм. Ууртай хэлсэн үг хэн нэгний сэтгэлийг шархлуулж, ууртай үедээ гаргасан шийдвэр буруудаж, уурын мунхагаар үйлдэгдсэн хэргүүд сэтгэл хиртхийлгэнэ…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2018.05.13