Өөрийн муу зуршилтайгаа хийх тулаан хамгийн хэцүү. Эхлээд тэднийг хайж олоод дараа нь өөрчлөхийн төлөөх тэмцэл цаг хугацаа, тэвчээр шаардана. Болдогсон бол нэг нэгээр нь суга татан гаргаж ирээд бяц гишгэлмээр. Тиймээ яг ингэж гишгэлэх л хэрэгтэй.
Ер нь зуршил гэдэг амьдралын буруу муу дадал хэвшлүүд шүү дээ. Энд зөвхөн архи тамхи гэх мэт бидний нэрлэж заншсан муу зуршлуудаас гадна буруу хооллолт, эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй байх, мэдлэггүй мунхрал, залхуурал, амин хувиа хичээх, эсвэл бүр муухай зан чанарууд гэх мэт амьдралын буруу хэвшлүүд багтана…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.12.28