Хууль бол хууль. Үүнийг байгалийн хуулиар ухаарч чадвал, төрийн хуулийг ойлгоно гэсэн үг. Төрөх бас үхэхийн адил байгалийн хуулиас гажих аргагүй. Зөрчвөл заавал шийтгэл хүртэнэ, хэзээ нэг өдөр, хаа нэгтээ, цаг нь болохоор. Байгалийн хууль тэгэхээр төрийн хуулиас чанга, хатуу, зарчимтай, заавал мөрдөх, эрх тэгш, ялгаваргүй, шударга бас энэрэнгүй.
Харин хүний зохиосон төрийн хуулийг зөрчигчдийн зарим нь шийтгүүлж, зарим нь хууль бусаар аврагдана, завшина. Шударга бус, зарим нь мөрдөж зарим нь үл тоох, энэрэнгүй биш, эрх тэгш бус, ялгавартай, цоорхойтой байх тусам завшигчдын тоо нэмэгдэх аюултай.
Харин байгалийн хуулийг зөрчсөн л бол хэн ч аврагдахгүй, хууль ийм л байх ёстой…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2020.02.07