ЭНЭ БИЕДЭЭ ЭЗЭН

Энэ биедээ эзэн

Хүн бүхэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай, урт удаан амьдарна гэдэг алхам тутамдаа ухаан зарахын хэрэг аж. Ухаан зарна гэхээр хүн бүр өөрийн эрүүл мэндээ өөрөө сахин хамгаалах, тэр хариуцлагыг яв цав үүрэх гэдгийг ухаарч сэхээрэх явдал юм.

Эхлээд үүнийг сэтгэлдээ бат суулгачих хэрэгтэй, өвдөж болохгүй, эрүүл байхад бүх зүйл болно гэдгийг. Эрүүл энх амьдарна гэдэг өөрийнхөө өмнө, хайртай бүхнийхээ өмнө хүлээх маш том хариуцлага гэдгийг. Энд зөвхөн биеийн эрүүл мэндээс гадна сэтгэлийн эрүүл мэнд адилхан чухал.

Сэтгэлийн эрүүл мэнд гэдэг нь өөрийн сэтгэлзүй, сэтгэлгээ, хандлагыг эерэгээр удирдан хөгжүүлэх, дотоод хүнээ эрүүл байлгах гэсэн үг. Сэтгэлээ засахыг үргэлж хичээх нь чухал бөгөөд үүнд мэдээж маш их тэвчээр шаардагдана…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2020.03.28

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ