Өнгөрөөж сур, хэн нэгний хэлсэн хэт магтаалыг өнгөрөөж сур. Худал магтаалаар үнэн бүхнийг чинь үгүй хийх ч юм билүү. Хуурмаг аашаар үнэнч занг тань номхруулах ч юм билүү хэн мэдлээ. Бялуурам магтаалд бүү авт, нялуурам аалинд бүү уус. Өнгөн дээрээ сайхан харагдах ч үнэндээ хүнийг үгүй хийх муухай арга заль ийм байх.
Хүн бүхэн магтаалд дуртай л даа, гэвч магтаалд хүртэл хэр хэмжээ байх хэрэгтэй биз дээ. Зүгээр л өнгөрөөчих, үнэхээр магтаал байсан ч өөрийн үнэн, үнэ цэнээ мэддэг хэн бүхэн ингэж өнгөрөөж чадна. Магтаал уг нь үнэ цэнэтэй байх ёстой. Харин орчин үед утгаа алдан хэм хэмжээгээ халин буй бусад зүйлсийн адил магтаал ч дэндүү их болж…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2019.12.30