“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гээд зүгээр ч нэг хэлчихээгүй нь лавтай. Энгийнээр утгыг тунгаагаад үзвэл өр гэдэг хүний сэтгэлийг ядууралд хүргэдэг хор уршигтайн дээр стресс бухимдлын уг уурхай аж. Харин өвчин гэдэг аз жаргалыг үгүй хийдэг, өөрт болон эргэн тойрны хайртай хүмүүст минь энэлэл шаналал авчирдаг зовлонгийн үндэс болох нь.
Бид бөөн өр тавьж нэгнээсээ илүү харагдах гэж зүтгэнэ. Банкинд хүүлүүлэн цалингаас цалингийн хооронд чардайна. Амьдрал хэцүү байгааг гайхсаар булган шуба, годон гутал өмсөнө, нэгэндээ гайхуулахын төлөө том машин унана. Гэхдээ үүний цаана бөөн өр, ядуухан сэтгэлгээ, хоосон цэцэрхэл, хомхой хийрхэл…
Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…
2017.12.03