ӨЧИГДРӨӨС

Өчигдрөөс суралцаж, өнөөдрөөр гэрэлтэж, маргаашаар бүтээ!

Өчигдрөөс суралцах нь сургамж, туршлага хуримтлуулна. Алдсан бол түүнээс суралцаад урагш нэг алхана, оносон бол өөртөө урам зориг өгөөд урагш хоёр алхана гэсэн үг. Алдахаас харин айх хэрэггүй, хийж үзэж байж, даван туулж байж л хүн ухаажин тэнхээждэг шүү дээ.

Хэрэв алдаанаасаа суралцаад урагш нэг алхахгүй бол өчигдөртөө үлдэнэ, өнөөдрийг бас маргаашийг алдана. Оносондоо бардамнан сагсуурвал мөн л өчигдөртөө яг тэр хэвээрээ үлдэнэ, магадгүй ухрах ч байх. Цаг хугацаа явсаар ч, өчигдөртөө үлдэнэ гэдэг юутай харамсалтай, буцаад ухарчихвал юутай эмгэнэлтэй…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2019.06.20

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ