May 2021

Цөхрөлтэй инээмсэглэл

Нулимс цийлэгнэн хариугүй аньсага даган урсахын алдад инээмсэглээрэй гэх. Хэдий хатуу ч хүүхдийн гэнэн цагаахан ертөнц, энэ хүндхэн мөчийг л давчихвал дандаа инээх ч юм билүү. Тиймээ гэрэлт ирээдүй хүлээж байгаасай, инээмсэглээрэй гэж хэлүүлэхээргүй тийм гэрэлт ирээдүй. Гэхдээ хэцүү л дээ.  Хүний сэтгэл гэдэг эмзэг, хайртай бүхнээ насан туршдаа дурсах, энэ хорвоод хүн болгон төрүүлсэн […]

Цөхрөлтэй инээмсэглэл Read More »

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ БАЙХ

Хүүхдийн санаа бодлыг сонссоноор тэдэнтэй ярилцах боломж нээгдэнэ. Тэднийг томчуудын нэгэн адил тоож ярилцахад хичнээн их баярладаг гэж санана. Аав ээжийн анхаарлаа хандуулж байгаагаар хүүхэд өөрийгөө илэрхийлэх чадварыг олж авдаг. Хүүхэд нялх балчир насандаа үргэлж бидний анхаарлын төвд байдаг. Анхаарал татахыг ч хүсдэг тул түүнийгээ нялх багадаа уйлах байдлаар илэрхийлдэг. Уйлах үед нь тэвэрч, өлсөх

ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ БАЙХ Read More »

ТӨВЛӨР, СОНС, АСУУ

Төвлөрөх гэдгийг тайлбарлахын тулд хүний анхааралтай холбон үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл анхаарлаа ямар нэгэн зүйлд хэр төвлөрүүлж байгаагаас хамааран асуудалд хандах хандлага тодорхойлогдоно. Тэгвэл анхаарлаа чухам юунд төвлөрүүлж байгаагаас сурлагын чанар, ажлын амжилт, томоор харвал чиний ирээдүй ч хамаарна гэсэн үг. Хувь хүний хөгжилд анхаарал төвлөрөлт маш чухал. Чи яг юунд төвлөрч байна, тэр хэмжээгээрээ

ТӨВЛӨР, СОНС, АСУУ Read More »

Санах, мартах дурсамж

Бидний амьдрал дурсамжуудын хэлхээс. Эргээд бодмоор сайхан дурсамжууд байх ч бодохоос цухалдал төрмөөр, харамсмаар, гомдмоор муухай нь бий. Үүнд л хайран сайхан цагаа үрмээргүй, бүр ор тас мартаад өнгөрсөнд нь үлдээчих хэрэгтэй. Мэдээж энэ хэцүү л дээ. Өнгөрснөө ор тас мартаад өнөөдрөөр амьдарна гэдэг үгүйсгэл мэт боловч нэгэнт өнгөрсөн гомдол цөхрөлийг тэр үед нь үлдээгээд

Санах, мартах дурсамж Read More »

ХҮҮХДИЙН САНАА БОДЛЫГ СОНСОХ

Хүүхдээ сонсох нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг сайжруулахын зэрэгцээ тэдэнд ойр байх сайхан боломжийг бүрдүүлдэг. Хэл ярианы хөгжил сайжирснаар хүүхдийн сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт хөгжих, үгийн баялаг нэмэгдэх зэрэг ач холбогдолтой. Мөн таныг анхаарлаа хэрхэн хандуулж байгаагаас тэд бусдыг сонсож сурах үлгэр дууриаллыг авна. Бусдыг сонсож сурна гэдэг маш том соёлын илрэл. Өөрөөр

ХҮҮХДИЙН САНАА БОДЛЫГ СОНСОХ Read More »

ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ТАЛАРХ

ХАЙР, хайрлах, хайрлуулах хичнээн сайхан билээ. Хүн бүр аав ээжийн хайраас мэндэлсэн цагаас л алхам тутамдаа хайранд өлгийдүүлэн өсөн торнидог. Тэгэхээр бид хайраас үүссэн, хайрын үргэлжлэл, хайрлаж бас хайрлуулахын тулд хорвоод ирсэн юм. Хайр аав ээжийн хайраас эхэлж, үр хүүхдийн, ах эгч дүүсийн, хань ижлийн хайр, найз нөхдийн, өвөө эмээгийн хайр зэрэг олон янзын хайраар

ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ТАЛАРХ Read More »