June 2021

ТӨЛӨВЛӨ, ГҮЙЦЭТГЭ, ХЯНА

Сахилга дэг журмын талаар тодорхой хэмжээгээр ойлголт авсан байх хэмээн найдаж байна. Харин одоо аливааг төлөвлөх, эхлүүлэх, хичээл зүтгэлтэйгээр хэрэгжүүлэх, үр дүнгээ шалгаж байх нь ямар чухал болох талаар энд яригдана. Бүх зүйлийг төлөвлөхөд суралцах их чухал чадвар юм. Хувь хүний хөгжилд ч ихээхэн ач тусаа өгөх энэхүү чадварыг хөгжүүлсэн хэн бүхэн амжилтыг атгана. Ер […]

ТӨЛӨВЛӨ, ГҮЙЦЭТГЭ, ХЯНА Read More »

Уран бүтээлч аав

Уран бүтээлч аавын гар уран зураг амилуулна. Аавын зүрх сэтгэл, урлагийн сэтгэлгээ, оюун ухаанаас нь урган гарсан бүтээл түүний уран гараар дамжин бий болж байгаа нь энэ. Байгалийн сайхныг илтгэсэн өнгө будгийн гайхамшигт хослол сэтгэлийн утсыг хөндөхгүй байх нь үгүй. Монгол зураг, хөрөг, уран зураг, усан будаг, таталбар, судалбар, натюрморт гээд олон төрлийн зургийг уран

Уран бүтээлч аав Read More »

БҮТЭЭЛЧ ИДЭВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг бүтээлч  идэвхигүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүтээлч идэвх төлөвшсөн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Тэгвэл бүтээлч сэтгэлгээний анхны үрийг хэрхэн тарих вэ? Үүний тулд хамгийн энгийн бөгөөд бидэнд хамгийн ойр байдаг байгаль дэлхийтэй хүүхдээ танилцуулж, байгалийн сайхныг бахдан биширч ойлгоход чиглүүлэх хэрэгтэй. Байгаль эхийн түмэн өнгө нь хүүхдэд эрүүл мэнд бэлэглээд

БҮТЭЭЛЧ ИДЭВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ Read More »

САХИЛГА, ЗАРЧИМ, АМЬДРАЛ

Сахилга гэдэг үг хувь хүний хөгжилд өөрийн байрыг эзлэхийн тухайд товч тайлбар хийе. Сахилга гэхээр сахиж дагах ёстой ямар нэгэн дүрэм журам мэт санагдаж байгаа биз? Харин сахилга бат гэвэл тэрхүү дүрэм журмыг бат нот хэрэгжүүлэхийг хэлнэ. Сахилга батыг сахиж мөрдөх ёс нь Монголчуудад эртнээс төлөвшсөн бөгөөд энэ нь дайн тулаанд ялалт байгуулах, дайныг хохирол

САХИЛГА, ЗАРЧИМ, АМЬДРАЛ Read More »

Уур уцаар

“Уур биеийг зовооно, уул морийг зовооно” гэж. Уг нь гол утга нь уур өөрийг л зовооно гэх ч одоо өөрөөс халин өрөөлийг зовоодог болсон нь харамсалтай. Уурласан хүний сэтгэл санаа мэдээж тогтворгүй, өөрийгөө зовоох нь ойлгомжтой ч өрөөл бусдыг, орчин тойрныхоо хүмүүсийг таагүй байдалд оруулах, эсвэл бүр зовлонд унагах нь айдас дагуулна.  Тэгэхээр уур биеийг

Уур уцаар Read More »

ХҮҮХДЭЭ ХӨДӨЛМӨРТ ДАГУУЛАН СУРГАХ

Хүүхэд аливаа зүйлсийг сониучирхахын зэрэгцээ бидний хийж байгаа өдөр тутмын ажил, тэр тусмаа гэрийн ажлыг хийхийг хүсэж эхэлдэг. “Би өөрөө” гэсэн үгийг байнга хэлж, үргэлж өөрөө бүхнийг хийх гэж хичээж эхэлсэн үеэс нь хийж сурах гэсэн хөдөлмөрч үйлийг нь хориглож болохгүй. Энэ үе нь ихэвчлэн 3 наснаас эхэлж 5 наснаас бүр идэвхждэг тул хүүхдэд боломжийн

ХҮҮХДЭЭ ХӨДӨЛМӨРТ ДАГУУЛАН СУРГАХ Read More »