Амьдрах сайхан
Хэлсэн үг, хийсэн үйлдлээсээ суралцаж байж л бид хүн шиг явна. Алдаатай үг үйлдэл байвч түүнээс суралцаж чадвал амжилт. Оноотой үг үйлдэлдээ онгирч сагсуурахгүй явбал бас л амжилт. Гэвч үг үйлдлээ ухаанаараа залуурдахын тулд ухаж ойлгох. Ухаж ойлгохын тулд унших, суралцах, хөгжихийг эрмэлзэх нь зүй. Насан туршдаа суралцахын учир энэ. Алдсаар, оносоор, суралцсаар амьдралыг туулах […]