August 2021

Тов тодорхой бай

Тодорхой бай! Бүх зүйл дээр тодорхой бай, бүр алхам тутамдаа тодорхой бай! Бодож санаж яваагаа шуудхан хэлж бай, тойруу битүү бүү ярь! Дайруулж, нялзааж бүү ярь, хэцүү байсан ч хамаагүй үнэнийг шууд хэл! Эхэндээ хүмүүс ойлгохгүй чичилж магадгүй, шантрах хэрэггүй, үнэний төлөө дуугарах зүрхтэй бай! Битүү тойруу яриа хувийн ч бай албаны ч бай ямар

Тов тодорхой бай Read More »

ХҮҮХДЭД САХИЛГА БАТ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Сахилга бат гэдэг бол гэрийн суурь хүмүүжлээс хамгийн их шалтгаалах зүйлсийн нэг. Хүүхэддээ цэвэр цэмцгэр байх, хувцсаа цэвэрхэн өмсөх, өглөө оройдоо шүдээ угаах, өглөө босоод ороо хураах, гараа байнга угаах, бүх зүйл эмх цэгцтэй байх ёстой газраа л байх, эрт унтаж эрт босох, биеэ зөв авч явах, цаг баримтлах, хэлсэндээ хүрдэг байх гээд амьдралд хэрэгтэй

ХҮҮХДЭД САХИЛГА БАТ ТӨЛӨВШҮҮЛЭХ Read More »

ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГА

Хүний амьтнаас ялгарах онцлог нь оюун ухаан, ухамсар билээ. Тиймээс хүн л ганцхан бодож сэтгэж, түүнийхээ үрээр ухамсартай үйлдэл хийдэг. Хүнийг тал бүрээс нь судлах шинжлэх ухааны олон талт салбарууд бий болсон ч, сүсэг бишрэлээр сайн сайхан руу хөтлөхийг хүсэх шашин хэмээгч байгаад ч хүн гэдэг өөрийгөө таньж мэдэх тал дээр бэрхшээлтэй хэвээр л. Харин

ЭРҮҮЛ СЭТГЭЛГЭЭ, ХАНДЛАГА Read More »

Брэнд хувцас ба брэнд тархи

Биед эвтэйхэн хувцсаа цэвэр цэмцгэр өмсөх нь үнэхээр сайхан байлгүй яахав. Тиймдээ ч “Хувцас бурхан бие чөтгөр” гэдэг биз. Гэхдээ ер нь энэ алдхан биенд хэтийдсэн үнэтэй ч юмуу эсвэл брэнд хувцасны хэрэг байхгүй дээ. Брэнд өмсөнө үү, байгаагаа угааж индүүдээд цэвэрхэн өмсөнө үү чанарын ялгаа байхгүй. Харин санхүүгийн хувьд боломжийн үнээр чанартайг авчихвал эдэлгээ

Брэнд хувцас ба брэнд тархи Read More »

ХАРИУЦЛАГЫГ УХАМСАРЛУУЛАХ

Хариуцлагатай хүн болох уу аль эсвэл ямар хүн болох вэ? гэдэг нь хүүхдийн хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Хэрвээ та өөрөө аливаа зүйлд хариуцлагагүй ханддаг бол хүүхэд мөн тийм төлөвшлийг авна. Хариуцлага бол хүний амьдралд насан туршид дагалдан явах хүмүүжлийн нэг чухал суурь нь юм. Хариуцлагатай хүнд бусдыг хайрлаж хүндлэх, биеэ зөв авч явах, цаг баримталдаг

ХАРИУЦЛАГЫГ УХАМСАРЛУУЛАХ Read More »

ЭРҮҮЛ АМЬДРАХ ДАДАЛ ХЭВШЛҮҮД

Эрүүл энх амьдарна гэдэг хүн болж төрсний хэргээ бүтээхийн нэр. Эрүүл энхийн төлөө үргэлжид хичээж явах нь ч хүн бүрийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө эрүүл энх байх үүргээ ойлгож, өөрийн бие сэтгэлийг эрүүл саруул байлгах хариуцлага хүлээх ёстой. Шууд тулгаж байгаа мэт боловч сайтар бодоод үзвэл өөр гарц гаргалгаа үгүй.

ЭРҮҮЛ АМЬДРАХ ДАДАЛ ХЭВШЛҮҮД Read More »