May 2022

Өөрийнхөөрөө

Өөрийнхөөрөө байна гэдэг сайхаан сайхан. Байх ч ёстой юм. Гэвч өөрийнхөөрөө байна гэдэг үг хэлээ билүүдэн өрөөл бусдыг доромжлохын нэр биш. Хараалын бохир үгээр зэвсэглэн өөрийгөө ч, бусдыг ч гутаахын нэр бүр биш. Өөрийнхөөрөө байнаа гээд буруу үлгэр дууриалал үзүүлэх, бусдыг муу муухайд уриалан дуудах ч бас биш. Өөрийнхөөрөө байхын учир утга нь эрх чөлөө […]

Өөрийнхөөрөө Read More »

Голлох сонирхол бий юу?

Голлох, гоцлох, гол дүр байх ч гэх юмуу тийм нэг сонирхол бидэнд хаа сайгүй байх. Авто зам дээр голын зураасаар жишим ч үгүй жолоодно, явган зам дээр голоор нь яваад л хажуугаар нь зөрөх боломж өгөхгүй, гудамжны урт сандал дээр ганцаархнаа голлоод суучих жишээтэй. Өөр хэн нэгэнд суух зай үлдээе гэсэн бодол байхгүй… Энгийн амьдралд

Голлох сонирхол бий юу? Read More »

Уламжлал уу? Хуучинсаг үзэл үү?

Энэ талаар та бодож үзсэн болов уу? Уламжлал гэдэг хэдий цаг үеүд улиран одовч улс үндэстний хувьд өвлөгдөн үргэлжлэх эх эхлэл, эх хэл, өв соёл, ёс заншил юм. Үүгээрээ бие биенээсээ ялгаран нэг үндэстэн гэдгийг бий болгоно. Түүгээрээ бахархан, хойч үедээ үлдээхийг улс үндэстэн бүр хүснэ, уламжлалаар сууриа хийн улам сайжруулан хөгжүүлнэ. Уламжлалын суурь ойлголт

Уламжлал уу? Хуучинсаг үзэл үү? Read More »

Түмний нэг бай! Бас түмний нэг биш бай!

Дүү минь хүмүүсийн дунд ор, хүнийг танихыг хичээ. Хүмүүсийн дундаас л хүн өөрийгөө ч өрөөлийг ч танихад суралцдаг юм. Өөрийгөө танихын тулд бусдаас суралцах хэрэгтэй шүү дээ. Бас бусдыг танихын тулд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Үүнийг түмний нэг байх гэж байгаа юм. Энэ нь бусадтай харилцах, хамтран ажиллах, суралцах, хариуцлага хүлээх, өөрийн болон бусдын эрх чөлөөг

Түмний нэг бай! Бас түмний нэг биш бай! Read More »