Унага Монгол ардын үлгэр
Унага үлгэр нь 3-аас дээш насны хүүхдэд зориулсан сургамжит үлгэр юм. Хүүхэддээ багаас нь үлгэр уншиж өгөх нь хүүхдийн төсөөлөн бодохуй, ой тогтоолт, сонсох чадварыг хөгжүүлэх, соёл уламжлалаа танин мэдэх, хэлд амархан ороход нь тустай зэрэг ач холбогдолтой юм.
Сургамжит үлгэрийн онцлог нь хүүхдийн хандлага, харилцааны ур чадварт эерэгээр нөлөөлж, хүнлэг зөв хүн болоход нь тустай. Ялангуяа анх уншиж бичиж сурч байгаа хүүхдэд Монгол үндэстний зөв хандлага, сайн зан чанарыг илэрхийлсэн сургамжит үлгэр уншуулах нь хүүхдийн төлөвшилд онцгой үр дүнтэй.
Сургамжит үлгэрийг бусад үлгэрүүдээс ялгаж ойлгох, хүүхдийн унших үлгэрийг сонгож өгөхдөө аав ээжүүд анхаарах хэрэгтэй учраас энэ төрлийн үлгэрүүдийг онцолж, цувралаар гаргах юм.
Унага үлгэр нь Монгол, Англи хэл дээр хэвлэгдсэн, хүүхдийн сонирхол татсан зураг дүрслэлтэй, сургамжит үлгэр болно.