Морь уралдуулъя хөлөгт тоглоом
Монгол үндэсний шагайн наадгай болох морь уралдуулах тоглоомыг орчин үеийн хүүхдүүдэд зориулан хөлөгт тоглоом болгосон. Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор стикер наалт багтаасан нь хүүхдэд өөрөө бүтээж бий болгох сэдэл төрүүлэх ач холбогдолтой.
Гэр бүлээрээ тоглох, цаашилбал гэртээ шагай цуглуулан хөлөгт тоглоом дээр нэмж тоглох боломж бүрдүүлэхийг зорьсон.
Зураг дүрслэлийг Монгол уул, үүлэн хээгээр чимэглэсэн нь Монгол үндэсний хэв шинжийг илэрхийлсэн бөгөөд хүүхдэд илүү ойр таниулах