#Монгол_ухаан2

Урла Тогло яагаад?

Өөрөөрөө үлгэрлэн дагуулах нь Монгол ухаан

Муу муухайгаас хамгаалах нь Монгол ухаан учраас…

Үндэстэн оршин тогтнохын үндэс нь хүүхдийн суурь төлөвшилд аав ээжүүд хэрхэн анхаарал хандуулж байгаатай салшгүй холбоотой.

Бидний үндэстний суурь бол Монгол уламжлалаа хадгалан хөгжүүлэх гэр бүлүүд юм. Өнөөдөр бид нийгмийн муу муухайг жигшин зэвүүцэх биш, өөрийн зүгээс хийж чадах сайн бүхний төлөө хичээх ёстой юм.

Олны сонирхлыг татаж чадахгүй байсан ч ойр хүрээлэлдээ эерэгээр үлгэрлэн нөлөөлөх хэрэгтэй юм. Муу муухайг түгээн хараал зүхлээ барах биш, сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх нь чухал юм…

Хүүхдээ бие даан хүмүүнжүүлэх нь Монгол ухаан

Биесээ хүндэтгэн харилцах нь Монгол ухаан учраас…

Хүнийг хүн утгаар нь хүндэтгэн харилцана гэдэг сайхан.

Энэ сайхан харилцаа нь эртнээс нааш Монгол хүмүүжилд хадгалагдсаар ирсэн.

Хэрхэн цааш үргэлжлүүлэх вэ?

Монгол суурь хүмүүжлээс суралцан хөгжүүлнэ, бас өвлүүлнэ гэсэн үг…

Монгол хүмүүжилд хүүхдийн бие даах хөгжлийг бүр багаас нь дэмнэн дадуулдаг байсан. Энэ нь өөрийгөө хариуцаж сурахаас эхэлнэ…

Цаашилбал бусдын өмнө хариуцлага хүлээх чадвар суулгана. Эх дэлхийгээ хайрлах, хамгаалах хариуцлага ч үүнд хамаардаг байна..

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ