#Монгол_ухаан3

УРЛА ТОГЛО яагаад?

Энэрэн нигүүлсэх нь Монгол ухаан

Сургаал үгсээр ухааруулах нь Монгол ухаан

Хүн бүхэн эцэг эх болох нь жам юм. Гэвч аав ээж болох эсэх нь өөрийн хичээл зүтгэл, ухаан, тэвчээрээс хамаарна.

Монголчууд яагаад эцэг эх гэхээс илүүтэй аав ээж хэмээх үгийг өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг вэ?

Учир нь Монгол хүмүүжлийн ухаан нь энэрэн нигүүлсдэг хайр дүүрэн харилцаа юм.

Ийм дулаахан хайрын харилцаанд аав ээжийн үүрэг нь ардын сургаалаар зөв рүү чиглүүлнэ. Алдаа буруугаа ч засахад нь зөвлөнө…

Удам судрыг шинжих нь Монгол ухаан

Утга учрыг тунгаах нь Монгол ухаан

Монгол уламжлалд удам судрыг шинжихийг ихэд чухалчилдаг байсан. Учир нь сайн хүний үртэй ханилна гэдэг тухайн хүний амьдралын сайн сайхан төдийгүй сайн үр удам төрүүлж өсгөх үндэс бүрдэж байгаа юм.

Энэ бол тусгаар улсын суурь нь ч болно, тулгуур нь ч болно…

Бидний өвөг дээдсийн оюуны өвийн гол зангилаа нь аливаа бүхний учир шалтгаан, утга мөн чанарыг ухан ойлгож, тунгаан ухаардаг уламжлал юм.

Хамгийн энгийн жишээ гэхэд л хэн нэгний үг үйлдлийг ойлгон ухаарч гэмээнэ бусдаас бурууг хайх биш, эхлээд өөрийнхөө алдаа эндлийг тольдон харахыг сургамжилдаг. Учир нь үг үйлдэл бүрийнхээ учир шалтгаан нь “Би өөрөө” юм.

Үнэнч шударгыг эрхэмлэх нь Монгол ухаан

Үг үйлдэл зөрүүгүй байх нь Монгол ухаан учраас…

Монгол хүний мөс чанар гэдэг бидний эрхэмлэн суралцах чухал чанар юм. Буурлаас үг сонсож суухад бурууд татагдсан, муу авир гаргасан, муухай үг хэлсэн нэгнийг Монголоо алдсан юм бэ чи? хэмээн зэмлэдэг дээ. Монголоо алдахгүй л амьдарч чадах нь хүний мөс чанар аж…

Монгол хүн худал хуурмаг занд дургүй, худал магтаалд ташуурдаггүй. Ямартаа л худлаа долигнохыг манж зан гэхэв. Үнэнч шударга, цэх шулуун байх нь Монгол хүмүүжлийн ухаанаас өвлөгддөг уламжлал билээ…

Хэлсэндээ хүрдэг байх нь бас Монгол ухаан. Энэ нь үг хэлсэн л бол түүнийгээ үйлдлээрээ хэрэгжүүлнэ, амлалтандаа хүрнэ гэсэн үг. Хий хоосон хийрхэхээс зайлсхийж, хийж бүтээхийг урьтал болгодог нь үг үйлдэл зөрүүгүй байхын тод жишээ юм…

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ