АЗ ЖАРГАЛ

Аз жаргал гэдэг

Аз жаргал гэдэг сэтгэлийн амар амгалан. Сэтгэлийн амар тайвнаас амьдралын утга учрыг хөвөрдөнө. Хүний биеийг онож төрнө гэдэг өөрөө аз жаргал байтал хүн бүхэн аз жаргалыг амьдралынхаа туршид хайх нь хяслантай. Гэтэл сэтгэлээрээ амар амгалан, элдэвт шунахгүй, энгийн сайхан байх нь өөрөө аз жаргал гэдгийг тэр бүр ухаарахгүй нь зовлонтой.

Аз жаргал гэдэг худал орох зай үгүй үнэн сэтгэл. Үнэнтэй хамт байхад айх аюул үгүй, амирлангуйн гүнд жаргалтай. Үнэн хэзээд ил, цагаан, бас амар амгаланг сэтгэлд бэлэглэх ид шидтэй. Худал хуурмагаас асуудал бэрхшээл үүсч, цаашаа даамжирсаар зовлонд унагана. Аль болох үнэнтэй ойр байх тусам аз жаргал дэргэдээс үл холдоно…

Үргэлжлэлийг “Хариулт дотор бий” номоос…

2020.01.01

БУСАДТАЙ ХУВААЛЦАХ