Би хэн болох вэ?
3-аас дээш насны хүүхдийн өөрийгөө танихуй цуврал-2. Энэ нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн, хүүхдийн өөрийгөө болон бусдыг хайрлах харилцаанд суралцахад туслах ном юм.
Хүүхдэд эрүүл амьдралын хэв маягийг багаас нь таниулах, бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндлэхийг сургамжит байдлаар илэрхийлсэн. Бага балчир наснаасаа бусдыг хүлээн зөвшөөрөхөд суралцсанаар ирээдүйд хэн болон төлөвшихөд нь чухал нөлөөтэй.
Бага насны хүүхдийн өөрийн насанд тохирсон хариуцлагыг ухамсарлах нь хичнээн чухал болохыг, мөн эрдэм номонд шамдан суралцахын ач тусыг өгүүлсэн.
Тиймээс аав ээжүүд бид хүүхдийнхээ өөрийгөө танихуйг нь хөгжүүлэхдээ эртнээс анхаарах, өөрийгөө хариуцахад суралцуулах, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй юм.
Өөрийгөө танина гэдэг хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн дуртай дургүй зүйлсийг ялган мэдэх, хариуцлагад суралцах, харилцаа хандлага эерэгээр тогтох, өөртөө итгэх, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх гэх зэрэг сайн зан чанарууд төлөвшихөд нь тустай.
Цаашилбал сурах хөдөлмөрт шамдах, боловсрол эзэмших, зорилготой байх, түүндээ тууштай хандах, тэсвэр хатуужилтай болох, эрүүл зөв амьдралын дадал тогтох, мэдлэгжих зэрэг амьдралын энгийн хэвшлүүдтэй болоход нь сайнаар нөлөөлөх юм. Монгол Англи хэл дээр хэвлэгдсэн, стикер наалттай, сонирхолтой дасгалтай.