Бүтээлч ном
Энэ нь 3-12 насны хүүхдэд амьтны дүрсийг дарааллын дагуу зурах, өнгөөр ялган будах чадварыг хөгжүүлэх, амьтны дүрстэй холбогдуулан зохиомжлон зурах, Монгол таван хошуу малын дүрсийг Монгол аргаар зурах дараалал бүхий ном. Хүүхэд таван хошуу малыг зурах болон нэрлэж сурах, тэдгээрийн тухай танин мэдэхүйн мэдээлэл авах боломжтой. Шууд номон дээрээ зурж будаж ажиллах бөгөөд тухайн номын бүх амьтдын дүрсийг туузан цаасаар урлан бүтээх заавартай.
Амьтдын дүрс бүхий стикер наалттай. Тухайн номонд орсон бүх амьтдын дүрсийг стикер наалтаар оруулж өгсөн нь хүүхдэд илүү сонирхолтой байх, өөрөө урлан бүтээх сэдэл төрүүлэх зорилготой.
Мөн хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, амьтдын тухай танин мэдэхүйн мэдээлэл авах боломжийг олгоно. Тухайн амьтан бүрийн тухай танин мэдэхүйн мэдээллийг амьтдын дүр тус бүрийн дээд хэсэгт багтаасан бөгөөд номын заавар болон танин мэдэхүйн мэдээлэл нь Монгол, Англи хэл дээр бичигдсэн онцлогтой.
Бүтээлч номын зорилго
Хүүхдийн гарын булчингийн хөгжлийг дэмнэх хамгийн зөв арга бол зураг зурах, тиймээс номон дээрээ зурах сонирхлыг төрүүлэх байдлаар бүтээгдсэн
Зураг зурж сурах нь мөн хүүхдийн тархины хөгжлийг эрчимжүүлж, төсөөлөн бодохуйг хөгжүүлэх
Байгаль дэлхий, ан амьтныг хайрлах төлөвшилд сургахад чухал нөлөөтэй учир амьдын дүрсийг зурах
Хүүхдийн сэтгэлгээг илүү задлахын тулд амьтны дүрсийг зурсаны дараа өнгөөр ялган будах, өөрийн хүссэнээр зохиомжлон зурах боломжийг нээж өгөх
Тухайн зурж буй амьтдынхаа талаарх мэдээллийг уншиж, танин мэдэхүйн мэдлэгээ тэлэх, өөр хоорондоо ярилцах, үгийн баялгаа нэмэгдүүлэх
Стикер наалт нь хүүхдийн сонирхлыг төрүүлэх, зөвхөн зурж будахаар хязгаарлахгүйн тулд бүтээх сэдлийг төрүүлэх
Илүү бүтээлч дадалд сургах үүднээс туузан цаасыг хайчлан бэлтгэж номон дахь амьтдыг өөрөө зохиомжлон цаасаар хийх
Дээр дурдсан гараар урлах дадал хэвшлүүд бүгд хүүхдийг бүтээлч хөдөлмөрч болох үндэс суурийг бий болгох
Амьтдын талаарх мэдээлэл нь Монгол болон Англи хэл дээр байгаа нь хүүхдийн эх хэлний мэдлэгээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ орчин үеийн хэлний даяаршлаас хоцрохгүй байхад нь дэм болох, гадаадад байгаа Монгол хүүхдүүдийн Монгол хэлээрээ унших, танин мэдэхэд нь бага ч болов туслах
Амьтдын дүрсийг энгийн, хялбар аргаар зурахын зэрэгцээ үндэсний онцлогоо шингээж, таван хошуу малыг Монгол аргаар зурах, нэрлэж сурах, тэдгээрийн тухай мэдээлэл авах, аав ээжтэйгээ ярилцах, мэдлэгээ өргөжүүлэх боломжийг бүрдүүлсэн зэрэг зорилготой бөгөөд олон талын ач холбогдолтой ном юм.
Ном борлуулж буй дэлгүүрүүд
Интерном салбарууд
Азхур салбарууд
Emart Чингис, Хан-Уул салбар
Alphabook номын дэлгүүр
Мир ном