Монгол хүмүүжлийн ухаан

ХАРИУЦЛАГЫГ УХАМСАРЛУУЛАХ

Хариуцлагатай хүн болох уу аль эсвэл ямар хүн болох вэ? гэдэг нь хүүхдийн хүмүүжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Хэрвээ та өөрөө аливаа зүйлд хариуцлагагүй ханддаг бол хүүхэд мөн тийм төлөвшлийг авна. Хариуцлага бол хүний амьдралд насан туршид дагалдан явах хүмүүжлийн нэг чухал суурь нь юм. Хариуцлагатай хүнд бусдыг хайрлаж хүндлэх, биеэ зөв авч явах, цаг баримталдаг […]

ХАРИУЦЛАГЫГ УХАМСАРЛУУЛАХ Read More »

ХҮҮХДЭД ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ СУУЛГАХ

Бидний амьдрал нэгэн хэмээр үргэлжилдэггүй, заримдаа тааварлашгүй хүнд бэрх асуудал, эсвэл хэмжээлшгүй их баярт үйл явдал тохиолдоно. Тэр үед тэрхүү хүнд бэрхээс хэрхэн ангижрах, сайн сайхнаа бусадтай хэрхэн хуваалцах талаар болон энэ олон түмэн өөрчлөлтөнд өөрийгөө хэрхэн хүн хэвээр нь авч үлдэхийг зааж сургах хэрэгтэй. Үүний тулд тэднийг ямар нэгэн зүйлд дурлуулан хөтлөх нь аав

ХҮҮХДЭД ТЭВЧЭЭР ХАТУУЖИЛ СУУЛГАХ Read More »

ХҮҮХДЭД ТУУШТАЙ ЗАН ЧАНАР ТӨЛӨВШҮҮЛЭХ

Амьдрал үргэлжийн тэмцэл дунд өрнөдөг тул хүүхэддээ аливаад шантрахгүй тууштай зан чанар суулгахад бид анхаарах ёстой. Тууштай зан чанар бол хүний эрхэм чанаруудын нэг. Хэдийгээр тодорхой шалтгаан, шаардлагын улмаас зарим нэг зүйлийг өөрчлөх шаардлага гардаг ч амьдралын чухал асуудлуудад тууштай хандах нь зүйтэй. Үүнийг зааж сургахын тулд хүүхдийг багаас нь сууж сургах, анхаарал төвлөрүүлэхээс эхлүүлж,

ХҮҮХДЭД ТУУШТАЙ ЗАН ЧАНАР ТӨЛӨВШҮҮЛЭХ Read More »

ХҮҮХДЭД ХАЙР, ХҮНДЛЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ

Хүүхэд хайрын ургамал учраас хайраар услана. Хайр үгээр илэрхийлэгдэхээс гадна үйлдлээр илэрхийлэгдэх нь илүү үнэ цэнэтэй. Тиймээс аав ээжийн хоорондын хайрын хэл нь хүүхдэд маш чухал нөлөөтэй. Хайрын хэл ямар ч хэлбэрээр илэрч болдог. Зарим нь үгээр, эсвэл үйлдээр, зарим нь дохио зангаагаар, хошин шогийн мэдрэмжээр, анхаарал халамжаар гэх мэт. Хайрын хэлийг хүүхэд гэр бүл

ХҮҮХДЭД ХАЙР, ХҮНДЛЭЛ ТӨЛӨВШҮҮЛЭХ Read More »

ХҮҮХДИЙНХЭЭ ЧИГЛҮҮЛЭГЧ, САЙН ЗӨВЛӨГЧ БАЙХ

Хүүхэд зөнгөөрөө өсдөггүй. Аав ээж, өвөө эмээ, ах эгчийн үлгэр дууриалал болон заавар зөвлөгөө заавал хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сайн чиглүүлж, зааж зааварлаж, тайлбарлаж байх нь хүмүүжлийн чухал аргуудын нэг. Болох болохгүйн заагийг ойлгуулах нэг хэлбэр нь хүүхдийн хэл яриа, үг, үйлдлийг зөв чиглүүлнэ гэсэн үг. Хүүхдийн хэлэх хэлэхгүй үг гэж бий, мөн ахмад хүний өөдөөс

ХҮҮХДИЙНХЭЭ ЧИГЛҮҮЛЭГЧ, САЙН ЗӨВЛӨГЧ БАЙХ Read More »

ХҮҮХДИЙГ МАГТАН УРАМШУУЛАХ

Бид бүгд л сайн аав ээж байхыг хүсдэгтэй нэгэн адил хүүхэд бүр аав ээждээ сайн хүүхэд нь байхыг эрмэлздэг. Хүүхдийн энэ хүсэл эрмэлзлэлийг хэрхэн зөв удирдах вэ? Заримдаа магтан урамшуулж хааяа зэмлэж, буруу зөвийг ойлгуулах нь аав ээжийн үүрэг. Монгол хүмүүжлийн ухаанд хүүхдийг урамшуулж, дэмжин хөгжүүлэхийн чухлыг тодорхой илэрхийлсэн байдаг. Үүнийгээ зүйр цэцэн үгс, сургаал

ХҮҮХДИЙГ МАГТАН УРАМШУУЛАХ Read More »

БҮТЭЭЛЧ ИДЭВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ

Хүүхдийн хүмүүжил төлөвшлийг бүтээлч  идэвхигүйгээр төсөөлөхийн аргагүй. Бүтээлч идэвх төлөвшсөн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ тасралтгүй өсөн нэмэгдэж байдаг. Тэгвэл бүтээлч сэтгэлгээний анхны үрийг хэрхэн тарих вэ? Үүний тулд хамгийн энгийн бөгөөд бидэнд хамгийн ойр байдаг байгаль дэлхийтэй хүүхдээ танилцуулж, байгалийн сайхныг бахдан биширч ойлгоход чиглүүлэх хэрэгтэй. Байгаль эхийн түмэн өнгө нь хүүхдэд эрүүл мэнд бэлэглээд

БҮТЭЭЛЧ ИДЭВХИЙГ ХӨГЖҮҮЛЭХ Read More »

ХҮҮХДЭЭ ХӨДӨЛМӨРТ ДАГУУЛАН СУРГАХ

Хүүхэд аливаа зүйлсийг сониучирхахын зэрэгцээ бидний хийж байгаа өдөр тутмын ажил, тэр тусмаа гэрийн ажлыг хийхийг хүсэж эхэлдэг. “Би өөрөө” гэсэн үгийг байнга хэлж, үргэлж өөрөө бүхнийг хийх гэж хичээж эхэлсэн үеэс нь хийж сурах гэсэн хөдөлмөрч үйлийг нь хориглож болохгүй. Энэ үе нь ихэвчлэн 3 наснаас эхэлж 5 наснаас бүр идэвхждэг тул хүүхдэд боломжийн

ХҮҮХДЭЭ ХӨДӨЛМӨРТ ДАГУУЛАН СУРГАХ Read More »

ХҮҮХДЭД АЛИВАА ЗҮЙЛИЙН УТГА УЧРЫГ САЙТАР ТАЙЛБАРЛАХ

Хүүхэд бүхэн сониуч, тиймээс тэдэнд аливаа зүйлийн учир холбогдлыг сайтар тайлбарлах нь танин мэдэхүйн ертөнцөд уриалан дуудахтай адил. Өөрөөр хэлбэл хүүхдийн асуултын гол зангилаа яагаад? яагаад? яагаад?-ыг тайлж өгөх хэрэгтэй гэсэн үг. Өдөр тутмын амьдралын энгийн зүйлүүдийн учир утгыг тэд танин мэдэхийн тулд мэдрэхийг хүсдэг. Мэдрээд ойлгодог, суралцдаг, эсвэл гайхдаг. Тэгвэл сониуч занг зөв залуурдахын

ХҮҮХДЭД АЛИВАА ЗҮЙЛИЙН УТГА УЧРЫГ САЙТАР ТАЙЛБАРЛАХ Read More »

ХҮҮХЭДДЭЭ ҮРГЭЛЖ ОЙР БАЙХ

Хүүхдийн ертөнц бол цэвэр ариухан гэнэхэн, гэгээхэн. Тэр гэгээн ертөнцөд үе үе зочилж байхын тулд тэдэнтэй ойртон нөхөрлөх, мэдээж хүүхэд бүрийн онцлогоос шалтгаалан ямар арга замаар тэдэнд ойртон нөхөрлөх вэ гэдгийг бодолцох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл сонирхдог зүйлсийнх нь талаар яриа өрнүүлэх, түүнийг нь худалдан авч өгөх, түүнд хандуулж буй анхаарлыг нь сайшаан магтах замаар

ХҮҮХЭДДЭЭ ҮРГЭЛЖ ОЙР БАЙХ Read More »