Өөрийгөө таних

ЕРТӨНЦ, ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭ ЦЭН

Ертөнц гэхээр тэр чигээрээ дэлхий ертөнцийн тухай төсөөлөгдөж байгаа байх. Хүн бүр л тэгдэг. Тэгээд л, тэрхүү дэлхий ертөнцийг хэрхэн өөрчлөх талаар магадгүй улайран зүтгэдэг байх. Томоор харвал тийм, гэхдээ түүний өчүүхэн нэг эд эс гэдгээ хүн ерөөс тэр бүр ухаарахгүй явсаар ертөнцөөс тасардаг нь өр өвдөм. Ертөнц хэмээх үгийг би өөрийнхөө ертөнцөд эхлээд нэвтрэхээр […]

ЕРТӨНЦ, ҮЗЭЛ БОДОЛ, ҮНЭ ЦЭН Read More »

МӨНГӨ, ХУРИМТЛАЛ, ӨР

Мөнгө хүний амьдралын хэрэгцээг хангахад зориулагдсан төлбөрийн хэрэгсэл. Нэг үгээр бол хэрэгцээт бүхнээ худалдан авахад хамгийн чухал нь гарцаагүй мөн. Яахын аргагүй мөнгөгүй бол хүн анхан шатны хэрэгцээгээ ч хангаж чадахгүй. Хоол, хувцас, орох оронтой байхын тулд мөнгөний хойноос хөөцөлдөхөөс өөр аргагүй. Энэ утгаараа хүн бүрийн сонирхлыг өөрийн эрхгүй татах увидастай. Мөнгөгүй бол хэн ч

МӨНГӨ, ХУРИМТЛАЛ, ӨР Read More »

БАЙГАЛЬ, ГОО ЗҮЙ, УРЛАГ

Байгаль эхийн өгөгдөл гэдэг зүйлийн тухай бид зайлшгүй мэдэж байх шаардлагатай. Зүгээр л мэдээд зогсохгүй байгальтайгаа зохицон амьдрахуйд суралцах чухал шаардлага бий. Монголчууд бидний өвөг дээдэс байгальтай зохицон амьдрахын, байгалиа хайрлан хамгаалахын, түүний түмэн гайхамшгийг танин мэдэхийн төлөө ихэд хичээнгүйлэн ирсэн түүхтэй. Энэ түүх бол бидний нүүдэлчин соёл иргэншлийн түүх юм. Мал аж ахуйгаа эрхлэн

БАЙГАЛЬ, ГОО ЗҮЙ, УРЛАГ Read More »

ЭРТЭЛ, СЭРГЭ, ИДЭВХИЙЛ

Эртэч амьдралын дадал хэвшлийг хамгийн түрүүнд энд ярих хэрэг гарна. “Эрт босвол нэгийг үзнэ” гэсэн ардын үг байдаг даа. Тэгэлгүй яахав өглөө эртлэн босох тусмаа тухайн өдрийн ажил саад багатай хурдан амждаг шүү дээ. Тархи толгой ч сэргэг, оюун ухааны чадвар өндөр байна, ажлын идэвх, эрч хүч зэрэг хүний чадамжууд сэргэг байна гэсэн үг. Тиймээс

ЭРТЭЛ, СЭРГЭ, ИДЭВХИЙЛ Read More »

ТӨЛӨВЛӨ, ГҮЙЦЭТГЭ, ХЯНА

Сахилга дэг журмын талаар тодорхой хэмжээгээр ойлголт авсан байх хэмээн найдаж байна. Харин одоо аливааг төлөвлөх, эхлүүлэх, хичээл зүтгэлтэйгээр хэрэгжүүлэх, үр дүнгээ шалгаж байх нь ямар чухал болох талаар энд яригдана. Бүх зүйлийг төлөвлөхөд суралцах их чухал чадвар юм. Хувь хүний хөгжилд ч ихээхэн ач тусаа өгөх энэхүү чадварыг хөгжүүлсэн хэн бүхэн амжилтыг атгана. Ер

ТӨЛӨВЛӨ, ГҮЙЦЭТГЭ, ХЯНА Read More »

САХИЛГА, ЗАРЧИМ, АМЬДРАЛ

Сахилга гэдэг үг хувь хүний хөгжилд өөрийн байрыг эзлэхийн тухайд товч тайлбар хийе. Сахилга гэхээр сахиж дагах ёстой ямар нэгэн дүрэм журам мэт санагдаж байгаа биз? Харин сахилга бат гэвэл тэрхүү дүрэм журмыг бат нот хэрэгжүүлэхийг хэлнэ. Сахилга батыг сахиж мөрдөх ёс нь Монголчуудад эртнээс төлөвшсөн бөгөөд энэ нь дайн тулаанд ялалт байгуулах, дайныг хохирол

САХИЛГА, ЗАРЧИМ, АМЬДРАЛ Read More »

ХАРИУЦ, ЭЗЭМШ, ХАМГААЛ

Хариуцлагатай байдал, хариуцлага хүлээх чадвар хэмээх нэршил одоо их яригдах болсныг анзаарч байна уу? Сургууль дээр багшийн үгнээс, аав ээжийнхээ ярианаас, цаашилбал ажилд орсон ч ерөөс байнга л сонсогдох энэ үг яагаад байнга давтагддаг юм бол? Хүн болж төрсөн нь өөрөө хариуцлага юм гээд хэлчихвэл арай хилс болохгүй байх. Миний л хувьд ийм бодолтой явна.

ХАРИУЦ, ЭЗЭМШ, ХАМГААЛ Read More »

УУР, УУЧЛАЛ, УХААН

Хүний олон янзын сэтгэл хөдлөлүүд дотроос хамгийн аюултай илэрхийлэгдэх нь уур бухимдал юм. Хүн болгон адилгүй ч уур бухимдлаа захирч сураагүй хүн хамгийн хөөрхийлөлтэй. Энэ нь хүний зан араншингаар дамжин илэрдэг ч ер нь бол хүмүүжил төлөвшлийн сууриас хамаардаг. Ууртай ааштай хэмээн бусдыг хашгичин зандрах нэгнээс бүгд л дайжин холдоно, айж эмээнэ, аюултай мэдрэмж төрнө.

УУР, УУЧЛАЛ, УХААН Read More »

ТЭВЧ, ХАТУУЖ, ЗӨӨЛӨР

Хүний амьдралд таашгүй түмэн үйл явдал сайнтай саартайгаа ээлжлэн байдаг. Энгийн өдөр тутамдаа ч эсвэл олон сар жилээр үргэлжилж болох тэрхүү сайн эсвэл саарт бид хэрхэн хандах ёстой талаар дүү минь чи бодож байв уу? Юу ч тохиолдсон сэтгэлийн тэнхээтэй байх талаар хүн болгон ярьж, зөвлөх ч санаснаар тэр бүр болж өгдөггүй нь яг юутай

ТЭВЧ, ХАТУУЖ, ЗӨӨЛӨР Read More »

ТӨВЛӨР, СОНС, АСУУ

Төвлөрөх гэдгийг тайлбарлахын тулд хүний анхааралтай холбон үзэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл анхаарлаа ямар нэгэн зүйлд хэр төвлөрүүлж байгаагаас хамааран асуудалд хандах хандлага тодорхойлогдоно. Тэгвэл анхаарлаа чухам юунд төвлөрүүлж байгаагаас сурлагын чанар, ажлын амжилт, томоор харвал чиний ирээдүй ч хамаарна гэсэн үг. Хувь хүний хөгжилд анхаарал төвлөрөлт маш чухал. Чи яг юунд төвлөрч байна, тэр хэмжээгээрээ

ТӨВЛӨР, СОНС, АСУУ Read More »