Өөрийгөө таних

ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ТАЛАРХ

ХАЙР, хайрлах, хайрлуулах хичнээн сайхан билээ. Хүн бүр аав ээжийн хайраас мэндэлсэн цагаас л алхам тутамдаа хайранд өлгийдүүлэн өсөн торнидог. Тэгэхээр бид хайраас үүссэн, хайрын үргэлжлэл, хайрлаж бас хайрлуулахын тулд хорвоод ирсэн юм. Хайр аав ээжийн хайраас эхэлж, үр хүүхдийн, ах эгч дүүсийн, хань ижлийн хайр, найз нөхдийн, өвөө эмээгийн хайр зэрэг олон янзын хайраар […]

ХАЙРЛА, ХҮНДЭЛ, ТАЛАРХ Read More »

МАГТ, ШҮҮМЖИЛ, ӨӨРЧИЛ

Хүн бүхэн магтаалд дуртай. Тиймээ, магтуулах сайхан байлгүй яахав. Урам зориг тэтгэж, улам их шамдан хичээх боломжийг бүрдүүлдэг ид шидтэй зүйл гэж хэлж болно. Гэхдээ магтаал ихэдвэл, эсвэл түүнд ташуурвал хамгийн муухай хор хүргэдэг зүйл болж хувирна. Магтаал үнэн байх, цагаа олсон байх, бас хэтрүүлэггүй байх хэрэгтэй. Эс бөгөөс хий хоосон магтаал хүнийг харалган болгочихдог.

МАГТ, ШҮҮМЖИЛ, ӨӨРЧИЛ Read More »

ХӨДӨЛМӨРЛӨ, ХИЧЭЭ, ЗҮТГЭ

Бүтээлч сэтгэлгээний хөгжил, бүтээлч санаагаа турших нь хичнээн чухал болохыг өмнөх хэсэгт тайлбарласан. Түүний салшгүй нэгэн хэсэг нь хөдөлмөр болон хичээл зүтгэл юм. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг дээ. Миний хувьд үүнтэй санал нэг. Учир нь хүний оюун санаагаар болон гараар бүтээгдсэн бүхэн хөдөлмөрийн үр шим юм. Байгаль эхийн бүтээн бий болгосон бүх зүйлээс гадна хүний

ХӨДӨЛМӨРЛӨ, ХИЧЭЭ, ЗҮТГЭ Read More »

СЭТГЭ, ТУРШ, БҮТЭЭ

Сэтгэнэ гэдэг шинэ санаа олох, шинийг санаачлах юм. Өөрөөр хэлбэл бүтээлчээр сэтгэнэ гэсэн үг. Бүтээлч сэтгэлгээний талаар ярихын тулд эхлээд “Бүтээл”-ийн тухай цөөн үгээр тайлбарлая. Бүтээл бол хүний оюун санааны хүчээр үүсэн бий болж, хүний гараар бүтээгддэг гайхамшигтай сайхан зүйлс юм. Уран зураг, уран баримал, хөшөө дурсгал, гар урлал зэрэг бодит бүтээлүүдээс гадна шүлэг яруу

СЭТГЭ, ТУРШ, БҮТЭЭ Read More »

МӨРӨӨД, ЗОРЬ, ШИЙД

Мөрөөдөл гэж яг юу вэ? Дүү минь чи хэр их мөрөөдөж байна? Яаж мөрөөдөж байна? Яагаад мөрөөдөх хэрэгтэй юм бэ? зэрэг олон олон асуултуудыг өөрөөсөө асуугаад үзээрэй! Мэдээж хүн бүхэнд мөрөөдөл бий. Хэрвээ мөрөөдөлгүй бол даль жигүүргүй шувуу гуниглан гансрах шиг хичнээн уйтай билээ. Мөрөөдлийг би л хувьдаа хүршгүй өндөрлөг биш сэтгэлд багтах орон зай

МӨРӨӨД, ЗОРЬ, ШИЙД Read More »

СУРАЛЦ, ДАД, ХӨГЖ

Хүн бүхий л амьдралынхаа туршид суралцан хөгжиж чадвал утга учиртай амьдарсан гэсэн үг. Хэрвээ хэн нэгэн өөрийгөө суралцаад болчихлоо хэмээн бодох л юм бол тэр үеэс хөгширч эхэлдэг. Тэр цагаас мөн тархины хөгжил зогсонгишиж, улмаар бардамнаж, ихэрхэж, бусдыг үл хүндэтгэж, зөвхөн би гэсэн өчүүхэн үзэлдээ ханаж цадна. Хоол их идсэний дараа цатгалдаад хөдлөхөөс хүртэл залхуу

СУРАЛЦ, ДАД, ХӨГЖ Read More »

УГ ЧАНАР, УТГА УЧИР, ҮР ДҮН

Бүх зүйлсэд үүсэн бий болсон угийн шинж чанар бий. Энэ нь анхнаасаа үүсэн бүрэлдэх үндсэн орц найрлага, эсвэл үүсэн бий болох уг шалтаг шалтгаан гэсэн үг. Яагаад заавал Монгол хүний хөгжлийг тодотгоод байгаагийн уг чанар нь өөрөө Монгол үндэстэн, түүний өдгөөг хүртэл оршин тогтнож ирсэн ёс уламжлал болж байна гэсэн үг. Дэлхий дээр оршин амьдарч

УГ ЧАНАР, УТГА УЧИР, ҮР ДҮН Read More »

ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХЭЛЭХ ҮГ

Аливаа улс үндэстний оршин тогтнохын утга учир нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж бүтээсэн ахмад үеийнхний нуруун дээрээс залуу үедээ өвлүүлэн өгөх соёл уламжлал, ёс заншил, үнэ цэнт бүхний нэгдлээр илэрхийлэгдэнэ. Хүн хорвоод мэндэлсэн цагаасаа үр хүүхдийнхээ төлөө амьдардгийн нэгэн адил улс орны тухайд ч бусад үндэстнээс ялгарах онцлогоо тодорхойлон тусгаар оршихын учир, тусгаар улс

ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХЭЛЭХ ҮГ Read More »