Долоон өндөгтэй доголон шаазгай
Долоон өндөгтэй доголон шаазгай үлгэр нь 3-аас дээш насны хүүхдэд зориулсан сургамжит үлгэр юм.
Хүүхдэд багаас Монгол сургамжит үлгэр уншиж өгөх нь хүүхдийн төсөөлөн бодохуй, ой тогтоолт, сонсох чадварыг хөгжүүлэх, соёл уламжлалаа танин мэдэх, хэлд амархан ороход нь тустай зэрэг ач холбогдолтой юм.
Сургамжит үлгэрийн онцлог нь хүүхдийн хандлага, харилцааны ур чадварт эерэгээр нөлөөлж, хүнлэг зөв хүн болоход нь тустай. Ялангуяа анх уншиж бичиж сурч байгаа хүүхдэд Монгол сургамжит үлгэр уншуулах нь хүүхдийн төлөвшилд эерэг нөлөө үзүүлнэ.
Үлгэрээс хүүхдүүд маань үндэсний хэл, язгуур соёл, уламжлал ёс заншил, түүхээ ч танин мэдэх боломжтой. Тус үлгэр нь Монгол, Англи хэл дээр хэвлэгдсэн, хүүхдийн сонирхол татсан зураг дүрслэлтэй.
Долоон өндөгтэй доголон шаазгай үлгэрийн зорилго
Монгол ахуй, уламжлалаа танин мэдэхээс эхлэн хүүхдийн төсөөлөн бодохуйг хөгжүүлэх, ой тогтоолтыг сайжруулах, үгийн баялаг нэмэгдүүлэх
Монгол эх хэлний үгийн баялаг сангаас хүүхдэд таниулах
Өдөр тутмын харилцаанд эерэг хандлагыг эрхэмлэх, бэрхшээл тохиолдвол түүнийг шийдвэрлэх боломжтойг үлгэр домгоор дамжуулан ойлгуулах
Эх хэлний үг, өгүүлбэр нь уран яруу ишлэл, зүйрлэлийг хэрэглэж сурахад чиглүүлэх
Сургамжит үлгэрээс суралцах замаар өөрийн бодол, үг, үйлдлийг хариуцаж сурах
Бусдын үгийг сонсох нь ямар сайн болон муу талтайг хүүхэд өөрөө харьцуулан дүгнэлт хийх
Хүүхдийн хүн болох төлөвшил, зан чанарт эерэгээр нөлөөлөх
Монгол Англи хэл дээр хэвлэгдсэн тул заавал бага насны хүүхэд бус Англи хэлийг суралцаж байгаа ямар ч насны хүүхэд болон томчууд унших боломжтой
Гадаадад байгаа Монгол хүүхдүүдэд Монгол хэлээ сурахад, Монгол ахуйгаа танин мэдэхэд нь дэм болох
Аав ээжүүд хүүхдүүддээ уншиж өгч, үлгэрийн сургамж нь яг юу байсан тухай ярилцах замаар хүүхдэд өөртөө дүгнэлт хийх боломж олгох, зарим нэг үг хэллэгийг сайн тайлбарлаж өгөх зэрэг зорилго болон ач холбогдол бүхий ном юм.