Номын тухайд

Миний бие үе үе бодолд үерлэн орж ирэх ухаарлын үгсийг оюундаа тунгаан задалж, тархиндаа зажлан буталж шингээх дуртай. Тэдгээрийн заримаас эрхэм уншигч тантай хуваалцахыг хүсэн энэхүү бяцхан номоо өргөн барьж байна. Хүний хорвоод ижий ааваа баярлуулан мэндэлсэн би бээр удам судрынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй амьдрах зөв хүн болох зам мөрийг өөрөө олж таньж яваа гэхээсээ илүүтэй намайг хүн шиг хүн болоход нээж, чиглүүлж өгсөн, дэмжин тэтгэсэн, ухаарал хайрласан, бас сэтгэлийг минь шархлуулсан, гомдол төрүүлсэн, итгэл алдсан гээд уулзан учирсан хүн бүхэнд талархан бичсэн билээ.
“Амьдрал олон өнгөтэй, тэр олон өнгөнд будагдаж сүлэгдсэн ч хамгийн чухал үндсэн өнгийг л бусдад нь уусгалгүй авч үлдэх хэрэгтэй. Энэ бол хүн чанар, ХҮН БОЛОХ УРЛАГ юм” хэмээн бичиж байсан минь саяхан санагдана. Тэрхүү өнгө будгийг хэрхэн хослуулан сүлэлдүүлэн уусгах эсвэл бүр үндсэн өнгөө алдахгүй уусгалгүй авч үлдэх талаар энэхүү бичвэрүүддээ илэрхийллээ. Мэргэн уншигч та авах гээхийн ухаанаар хандан шүүн тунгаан уншина биз ээ.

#Эргэцүүлэл_эссэ бүхий #Хариулт_дотор_бий ном:

Хүний амьдрал ухаарал сургамжуудын нийлбэр атлаа хүн бүр түүнийг ухан ойлгох нь ховор билээ. Эсвэл бид уур бухимдал, атаа жөтөө, хар хорын сэтгэл, зовлон гунигтаа сэтгэлээ эзэмдүүлэн явсаар насыг барах нь харамсмаар. Энэ бүхэнд өөрийн дотогш өнгийж хараагүйн буруу их бий…
Тус номын сэдэв бүр хэн хүнгүй өөрөө л өөрийгөө хүн шиг авч явахын чухлыг сануулахын зэрэгцээ ялгаатай өнгө төрхийг илтгэх зураг дүрслэлтэй, ямар нэгэн ухаарал хайрлах утга агуулгатай тул баяр жаргалтай хэн бүхний урмыг улам хөглөж, уй гунигт хүн бүхэнд сэтгэлийн дэм хайрлана хэмээн итгэж байна.
small_c_popup.png

Санал хүсэлт

Номын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах