Миний дотор хэн байна?
3-аас дээш насны хүүхдийн өөрийгөө танихуй цуврал-1. Энэ нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн, хүүхдийн өөрийгөө таних, бусадтай харилцах харилцаанд суралцахад туслах ном юм.
Хүүхдийн сониуч зан чанарын илэрхийллүүдийг сургамжит байдлаар гаргасан. Бага балчир наснаасаа өөрийгөө танин мэдэх нь ирээдүйд хэн болон төлөвшихөд хамгийн чухал бөгөөд хувь хүний үнэ цэнийг бүтээхэд эерэг нөлөө үзүүлэх ач тустай.
Тиймээс аав ээжүүд бид хүүхдийнхээ өөрийгөө танихуйг нь хөгжүүлэхэд эртнээс анхаарах хэрэгтэй бөгөөд хүүхдэд зориулсан энэ төрлийн ном авч уншиж өгөх, өөрсдөөр нь уншуулахад анхаарч байх хэрэгтэй.
Өөрийгөө танина гэдэг хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн дуртай дургүй зүйлсийг ялган мэдэх, өөрийн гэсэн зөв хандлага төлөвших, ертөнцийг үзэх үзэл нь эерэгээр тогтох, өөртөө итгэх, бусдыг хүндэтгэх гэх зэрэг сайн зан чанарууд төлөвшихөд нь тустай.
Цаашилбал сурах хөдөлмөрт шамдах, боловсрол эзэмших, зорилготой байх, түүндээ тууштай хандах, тэсвэр хатуужилтай болох, эрүүл зөв амьдралын дадал тогтох, мэдлэгжих зэрэг амьдралын энгийн хэвшлүүдтэй болоход нь сайнаар нөлөөлөх юм. Монгол Англи хэл дээр хэвлэгдсэн, стикер наалттай.